Жил бүр арван жилийн төгсөгчдийн ойн уулзалт болдог. Энэ бол 10, 20, 30 жилийн ойгоо анги хамт олон, төгсөлтөөрөө хамтран зохион байгуулж, удаан уулзаагүй найз нөхөд, ангийн багш нартайгаа нэг дор цугладаг баяр билээ.
Энэ баяраа тэмдэглэх төгсөгчдийн уулзалт сүүлийн жилүүдэд илүү бүтээлч, зорилготой, үр дүнтэй болох болжээ. Үүний тод жишээ бол энэ жил төгсөлтийн 20 жилийн ойгоо тэмдэглэж буй Увс аймгийн 1999 оны төгсөгчид юм.
Хорин жилийн өмнө Увс аймагт 800 гаруй сурагч арван жилийн сургуулиа төгссөн байна. Нийт төгсөгчид “Цэнхэр хязгаар” ТББ байгуулан ажиллаж, олон бүтээлч ажлыг санаачлан хэрэгжүүлжээ. Увс аймаг энэ жил аялал жуулчлалыг хөгжлийн тулгуур болгон зарласантай холбогдуулан төв талбайн хэсэгт “I love you” бүтээлийг 6 сая төгрөгөөр урласан байна.
Үүнээс гадна аймгийнхаа Нэгдсэн эмнэлгийн Төрөх тасагт “Эмгэг нярайн эмчилгээний өрөө”-г 15 сая төгрөгөөр иж бүрэн тоноглолтойгоор тохижуулан өгчээ. Мөн аймгийн ЕБС-ийн сурагчдын дунд математик, англи хэлний олимпиад, Улаанбаатар хотноо спортын наадмыг амжилттай зохион байгуулсан аж.
Төгсөгчдийн нэг “Улаангом политехник” коллежийн багш Д.Баттулга “Ойн уулзалтаараа бид нийгэм рүү чиглэсэн буянтай ажлууд хийж, бүтээж буйдаа баяртай байна. Уулзалт, золголт гэхээс илүү бид нэгдэж, нийлж, үр дүнтэй байгаа нь сайхан” хэмээн ярив.
Ц.АРИУНЗАЯА
Зочин 2019-07-18 66.181.161.91
Sain uils delgereh boltugai
Зочин 2019-07-18 66.181.161.91
Mundag jishig boljee Iim l baigaasai daa
Зочин 2019-07-18 122.201.24.17
Увс аймагт 1994 онд ЕБС төгсөгчид төгсөлтийнхөө 20 жилийн ойгоор аймгийн эмнэлгийн хүүхдийн тасагт УАЗ фургон авч өгч байлаа.
Зочин 2019-07-18 2.132.83.229
Сайн үйлс дэлгэрэх болтугай
Зочин 2019-07-18 64.119.27.18
Буян дэлгэрэх болтугай
Zochin 2019-07-18 64.119.25.237
Tesiin golduu arhichidiig jaaahan boliiulmaaraa.
Зочин 2019-07-18 203.91.115.43
Бусад нь архидаж л байг юу?
Зочин 2019-07-18 202.126.88.151
idej uuh shoudahaa bagasgaad tvmend heregtei zvil hiij bgad n bayr hvrgie
Зочин 2019-07-18 202.9.43.169
нэг ангийнхан нэг төгсөлтийнхөн гэдэг дампуурал энэ жишигт хүрсэн нь яамайдаа мөнгө төгрөг оролцоод ирэхлээр зарим хэсэг нь дундаас нь завшаад ашгүй нэг юм энэ дампуурал дуусгавар болно доо монголын хөгжилийг гацаагч нэг дампуурлын нэг яалтачгүй нутгийнхан ангийнхан гэсэн жалга довны үзэлтнүүд
Зочин 2019-07-18 43.228.131.110
Увсын залуус нутагтаа очиж аймгаа өөд нь татахгүй бол эхцүү байна лээ дээ.
Зочин 2019-07-18 202.126.88.174
Хөгжиж дэвшиж бна яасан юм
Зочин 2019-07-18 202.126.88.69
Chamaig avgai chini irj amidralaa deeshluul gej bna lee
Зочин 2019-07-18 64.119.21.18
Эерэг жишээ. Хүмүүс үлгэр, дуурайл аваасай.