Төгсөлтийн ойгоор “шоуддаг” цаг өнгөрчээ

Хуучирсан мэдээ: 2019.07.18-нд нийтлэгдсэн

Төгсөлтийн ойгоор “шоуддаг” цаг өнгөрчээ

Төгсөлтийн ойгоор “шоуддаг” цаг өнгөрчээ

Жил бүр арван жилийн төгсөгчдийн ойн уулзалт болдог. Энэ бол 10, 20, 30 жилийн ойгоо анги хамт олон, төгсөлтөөрөө хамтран зохион байгуулж, удаан уулзаагүй найз нөхөд, ангийн багш нартайгаа нэг дор цугладаг баяр билээ.

Энэ баяраа тэмдэглэх төгсөгчдийн уулзалт сүүлийн жилүүдэд илүү бүтээлч, зорилготой, үр дүнтэй болох болжээ. Үүний тод жишээ бол энэ жил төгсөлтийн 20 жилийн ойгоо тэмдэглэж буй Увс аймгийн 1999 оны төгсөгчид юм.

Хорин жилийн өмнө Увс аймагт 800 гаруй сурагч арван жилийн сургуулиа төгссөн байна. Нийт төгсөгчид “Цэнхэр хязгаар” ТББ байгуулан ажиллаж, олон бүтээлч ажлыг санаачлан хэрэгжүүлжээ. Увс аймаг энэ жил аялал жуулчлалыг хөгжлийн тулгуур болгон зарласантай холбогдуулан төв талбайн хэсэгт “I love you” бүтээлийг 6 сая төгрөгөөр урласан байна.

Үүнээс гадна аймгийнхаа Нэгдсэн эмнэлгийн Төрөх тасагт “Эмгэг нярайн эмчилгээний өрөө”-г 15 сая төгрөгөөр иж бүрэн тоноглолтойгоор тохижуулан өгчээ. Мөн аймгийн ЕБС-ийн сурагчдын дунд математик, англи хэлний олимпиад, Улаанбаатар хотноо спортын наадмыг амжилттай зохион байгуулсан аж.

Төгсөгчдийн нэг “Улаангом политехник” коллежийн багш Д.Баттулга “Ойн уулзалтаараа бид нийгэм рүү чиглэсэн буянтай ажлууд хийж, бүтээж буйдаа баяртай байна. Уулзалт, золголт гэхээс илүү бид нэгдэж, нийлж, үр дүнтэй байгаа нь сайхан” хэмээн ярив.

Ц.АРИУНЗАЯА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
37
ЗөвЗөв
9
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж