Өмнөд Солонгос визний нөхцлөө зөөлрүүллээ

Хуучирсан мэдээ: 2015.07.02-нд нийтлэгдсэн

Өмнөд Солонгос визний нөхцлөө зөөлрүүллээ

 

Өмнөд Солонгос улсад Ойрхи Дорнодын амьсгалын замын хам шинж буюу МЕРС коронавирус тархаж, улмаар тус улсын зорих гадаадын жуулчдын тоо багассан. Тэгвэл Өмнөд Солонгос улсын Засгийн газар аялал жуулчлалын сар эхэлж буйтай холбогдуулан гадаадын жуулчдын тоог нэмэгдүүлэх үүднээс Хятад болон Зүүн Өмнөд Азийн орнуудаас ирэх жуулчдыг визээс чөлөөлөх зэрэг арга хэмжээг авч буйгаа мэдэгджээ.

 

Ингэснээр тус улс руу Хятад, Канбож, Индонез, Филиппин, Вьетнам зэрэг улсын жуулчид визгүй зорчих боломжтой болсон байна. МЕРС коронавирусын халдвар авсан хүний тоо хамгийн сүүлд авсан мэдээгээр Өмнөд Солонгост 182 болж, харин нас барсан хүний тоо 33-д хүрсэн юм. Гэхдээ зургадугаар сарын 30 хүртэлх дөрвөн өдрийн хугацаанд шинээр вирусын халдвар авсан тохиолдол бүртгэгдээгүй байна.

 

Иймээс аялал жуулчлалын сар болох долоо, наймдугаар саруудад визний хүчинтэй хугацааг гурван сараар сунгахаа мэдэгдсэн аж. Өөрөөр хэлбэл гуравдугаар сарын 1-нээс зургадугаар сарын 30 хүртэлх хугацаанд хэвлэгдсэн визний хүчинтэй хугацаа 3-6 сараар автоматаар сунгагдах юм байна. Түүнчлэн дээр дурьдсан орнуудын жуулчдыг зургадугаар сараас есдүгээр сарын 30 хүртэл визний төлбөрөөс чөлөөлөх гэнэ.

Т.АНУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж