Өмгөөлөгч Ч.Энхээ бусдын байранд халдаж дээрэм хийгээгүй гэв

Хуучирсан мэдээ: 2019.07.18-нд нийтлэгдсэн

Өмгөөлөгч Ч.Энхээ бусдын байранд халдаж дээрэм хийгээгүй гэв

Өмгөөлөгч Ч.Энхээ бусдын байранд халдаж дээрэм хийгээгүй гэв

Хуульч өмгөөлөгч Ч.Энхээ бусдын байранд халдаж дээрэм хийгээгүй гэдгээ өнөөдөр /2019.07.18/ мэдэгдлээ. Тэрбээр “Иргэний хуульд зааснаар өөртөө туслах зорилгоор эд юмсыг эзэмдэж авах үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлд заасан дээрмийн халдлагатай төстэй. Тиймээс өмгөөлөгчид иргэдэд Иргэний шүүхэд хандахыг зөвлөдөг. Хуульд байгаа энэ заалт олон нийтийн дунд хэрэгждэггүй учраас Иргэний шүүхээр асуудлаа шийдвэрлүүлэхээр ханддаг” гэлээ.

Түүний хэлснээр иргэн Б.Оюунчимэгийн гомдлын дагуу нэр холбогдоод буй орон сууцанд ирж, тухайн айлыг гарах талаар өмгөөлөгчийн эрх үүргийн дагуу хоёр удаа шаардлага тавьсан аж. Иргэн Б.Оюунчимэгийн гэрээ байгуулж, орох байсан орон сууцанд айл байсан учир өмгөөлөгч Ч.Энхээд хандсан  юм байна.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж