Киприйн далайн эргийн Айия-Напа хотноо Их Британийн иргэн, 19 настай бүсгүйг бүлэглэн хүчирхийлсэн хэрэгт холбогдуулан 12 хүнийг баривчилжээ. Сэжигтнүүд нь бүгд Израйлийн иргэд бөгөөд хэрэг гарсан зочид буудалд байрлацгааж байжээ.
Киприйн цагдаагийн газраас хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзсан ба яг хэдэн хүнийг хэрэгт буруутгаж буй нь тодорхойгүй байгаа аж.
Киприйн “RIK” мэдээллийн агентлагийн мэдээлснээр, хохирогч бүсгүй болон сэжигтнүүд нэг зочид буудалд тус тусдаа байрлаж байжээ. Эл хэргийн анхны шүүх хурал Пүрэв гаригт Фамагуста дүүрэгт болох юм байна.
Киприйн Айия-Напа хотыг голдуу залуу жуулчид зорин очдог ба Газар дундын тэнгисийн зүүн хэсгийн арал дээр байрладаг аж.
Эх сурвалж: THE ASSOCIATED PRESS
Face 2019-07-18 66.181.160.98
Gangbang party
Зочин 2019-07-18 202.55.188.36
uhsen uuruu l durtai baisan baih
Зочин 2019-07-18 202.21.105.26
Хамт ууж байгаад л цуварчиж дээ.
Иргэн 2019-07-18 122.201.26.206
Чи яасан туршлагатай хүн бэ?!