МУГТ Н.Төгсцогтын найз охин хэн бэ?

Хуучирсан мэдээ: 2019.07.18-нд нийтлэгдсэн

МУГТ Н.Төгсцогтын найз охин хэн бэ?

Мэргэжлийн боксын шилдэг тамирчдын эгнээнд шилжсэн Монгол Улсын Гавьяат тамирчин, “Лондон 2012” олимпийн наадмын мөнгөн медальт Н.Төгсцогт эх орондоо ирж, амарч байгаа билээ.

Гавьяат тамирчин Н.Төгсцогтын хувьд өмнө нь “Volume Plus” сувгийн захирал Д.Уранзаяатай дотно харилцаа үүсгэж байсан боловч холбоогоо тасалсан тухай хэвлэлүүдээр шуугиж байсан. Саяхан Н.Төгсцогт шинэ найз бүсгүйтэйгээ хамт амарч буй зургаа инстаграм хуудаснаа дэлгэсэн нь олны анхаарлыг татаад байна.

Түүний шинэ найз бүсгүйг Э.Энэрэл гэдэг бөгөөд 2014 онд 17 насандаа “Зүрх зогсохгүй” уран сайхны кинонд тоглож байжээ.

Мөн цөөнгүй реклам сурталчилгаа болон дууны клипэд тоглож байсан туршлагатай бүсгүй аж.

МУГТ Н.Төгсцогт эх орондоо ирсэн даруйдаа сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн. Тэрбээр тухайн үед манай сайтад ярилцлага өгөхдөө “Надад ирэх наймдугаар сарын 3-ны өдөр тулаан болно гэсэн мэдээлэл ирсэн. Энэ талаар дэлгэрэнгүй яримааргүй байна. Би энэ хугацаанд амраад авъя гэсэн бодолтой байгаа. Өчигдөр манай хүмүүс миний өмнөөс гарын үсэг зурсан. WBC-гээс аваргын төлөө тоглооч гэсэн санал тавьсан” хэмээн ярьсан юм.

А.СҮРЭН

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
4
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж