Хөрсний гулгалт үүсч 21 хүн нас барлаа

Хуучирсан мэдээ: 2015.07.02-нд нийтлэгдсэн

Хөрсний гулгалт үүсч 21 хүн нас барлаа

Цайны навч тариалалтаараа тэргүүлэгч Энэтхэгийн Баруун Бенгаль мужийн Даржелин бүс нутагт зургадугаар сарын 30-ны оройноос эхлэн өчигдөр өглөө хүртэл ширүүн бороо орсны улмаас хөрсний гулгалт үүсч, багаар бодоход 21 хүн нас баржээ.

 

 

Үүнээс гадна олон оршин суугчид байшин барилгын нуранги, хөрс шороонд дарагдаж, амиа алдах аюултай байгааг орон нутгийн цагдаагийн газраас мэдээлсэн байна.

 

 

Баруун Бенгаль мужийн Мирик, Калимпон, Даржелинд налуу газарт баригдсан байшин хөрсний нурангид дарагдаж, аврах албаныхан шороонд дарагдсан иргэдийг аврах ажиллагааг явуулж байгаа юм байна. Албаны эх сурвалжуудын мэдээлж буйгаар бол Мирикт 13, Калимпонд тав, Даржелинд гурван хүн нас барсан нь тогтоогджээ. Харин 15 хүн ор сураггүй болсонд тооцогдож байгаа аж.

 

Т.АНУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж