Эболагийн эсрэг онц байдал зарлав

Хуучирсан мэдээ: 2019.07.18-нд нийтлэгдсэн

Эболагийн эсрэг онц байдал зарлав

Эболагийн эсрэг онц байдал зарлав

Конго улсад эбола вирусын халдвар гарч, өнгөрсөн наймдугаар сараас хойш 1600 хүн амь үрэгдээд байна. Үүний зэрэгцээ Уганда улсад загасчлалын аялал хийсэн конго иргэн эбола вирусын өвчлөлөөр нас барсан нь тус улсад халдвар тархах эрсдэл дагуулжээ. Иймд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ мэргэжилтнүүд Лхагва гаригт хуралдан, эбола вирусын эсрэг олон улсын эрүүл мэндийн онц байдал зарлахаар шийдвэрлэсэн байна.

Онц байдал зарласнаар олон улсын анхаарлыг асуудалд хандуулж, хандив туслалцаа татахын зэрэгцээ хөрш зэргэлдээ орнуудад хилээ хаах сэрэмжлүүлэг болох аж. ДЭМБ-аас түүхэндээ тав дахь удаагаа эрүүл мэндийн онц байдал зарласан нь энэ. Өмнө нь 2014-2016 онд дэгдсэн эбола вирусын халдвараар Баруун Африкт 11 мянган хүн нас барахад, Латин Америкт зика вирусын халдвар гарахад болон гахайн томуу, полиомелит (polio) өвчний дэгдэлтийн үед онц байдал зарлаж байв.

Эх сурвалж: THE ASSOCIATED PRESS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж