"Манчестер Сити" клубын дараагийн ахлагч хэн бэ?

Хуучирсан мэдээ: 2019.07.18-нд нийтлэгдсэн

"Манчестер Сити" клубын дараагийн ахлагч хэн бэ?

"Манчестер Сити" клубын дараагийн ахлагч хэн бэ?

Английн премьер лигийн аварга "Манчестер Сити" клубын дасгалжуулагч П.Гуардиола шинэ улирлын өмнө клубын ахлагчаа сонгоно гэдгээ мэдэгдэв. Өнгөрсөн улирлыг өндөрлүүлээд клубын ахлагч В.Компани багаа орхиж, төрөлх Бельги улсынхаа "Андерлехт" клубын тоглогч-дасгалжуулагч болсноор "Манчестер Сити" клубын ахлагчийн тууз эзгүйрээд байгаа билээ.

Өчигдөр БНХАУ-ын Нанжин хотноо "Манчестер Сити" клуб "Вест Хэм Юнайтед" клубтэй улирлын өмнөх эхний тоглолтоо хийж, 4-1 харьцаатай хожсон. Тус тоглолтод багийн дэд ахлагч Д.Силва багаа ахалж талбайд гарсан. Клубын дасгалжуулагч П.Гуардиола өчигдрийн аялан тоглолтын дараа тоглогчид бүгд клубтээ ирсэн хойно хамтдаа ярилцаж, дараагийн ахлагчаа сонгоно гэжээ. Магадгүй П.Гуардиолагийн сонголт нь бельги хагас хамгаалагч Кевин де Бройне байх. Бельги хагас хамгаалагч де Бройне ч ахлагч болохоос татгалзах зүйлгүй гэдгээ илэрхийлээд авсан байна.

Английн "Вест Хэм Юнайтед" Германы "Айнтрахт Франкфурт" клубээс 25 настай франц довтлогч С.Аллег клубын рекорд үнэ болох 45 сая паундаар эгнээндээ нэгтгэлээ. Францын "Осер" клубын бүтээгдэхүүн С.Алле Германы Бундеслигт хоёр улирал тоглохдоо 58 тоглолтод 23 гоолыг өөрийн нэр дээрээ бүртгүүлсэн байна.

Английн "Ньюкасл" клуб испани мэргэжилтэн Р.Бенитезийн дараагийн дасгалжуулагчаар 58 настай англи дасгалжуулагч С.Брюсыг сонголоо. Англи дасгалжуулагч С.Брюс 1998 оноос дасгалжуулагчийн замналаа эхлүүлсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд Английн дундаж багуудыг удирдаж байв. Хамгийн сүүлд тэрбээр Английн чампионшип дивизионы "Шейффейлд Веднисдэй" клубт ажиллаж байсан билээ.

Испаний "Атлетико Мадрид" клуб Английн шигшээ баг болон "Тоттенхэм Хотспур" клубын 28 настай, жигүүрийн хамгаалагч К.Трипперийг эгнээндээ нэгтгэлээ.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж