АСЕМ-ийн Дээд түвшний 11 дэх удаагийн уулзалтыг Монгол улсад 2016 онд зохион байгуулахтай холбоотойгоор бэлтгэл ажлын явцтай танилцах, зөвлөгөө өгөх зорилготой зочид төлөөлөгчид манай улсад айлчлаад байгаа юм. Энэ асуудлаар АСЕМ-ийн асуудал хариуцсан Ерөнхий зөвлөх Майкл Мэтиссэнээр ахлуулсан Европийн холбооны төлөөлөгчид мэдээлэл өглөө. “АСЕМ нь Засгийн газар хооорондын яриа хэлэлцээ, хамтын ажиллагааны албан бус үйл явц юм. Анх 1996 онд 26 орныг хамруулж үйл ажиллагаагаа эхэлсэн Ази-Европийн уулзалт болох АСЕМ нь одоогоор Ази тивийн 21, Европийн 30 улс, олон улсын хоёр байгууллагыг нэгтгэж чаджээ. Монгол улсад ирэх 2016 онд зорхион байгуулагдах энэхүү Дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулж байгаа нь маш чухал ач холбогдолтой гэж харж бид харж байна. Монгол Улсыг амжилттай зохион байгуулах тал дээр бидний зүгээс шаардлагатай бүхий л туслалцааг үзүүлнэ” гэдгээ АСЕМ-ийн асуудал хариуцсан Ерөнхий зөвлөх Майкл Мэтиссэн мэдээллийн эхэнд онцолсон юм.
Энэхүү уулзалтаар 53 орны төрийн тэргүүн манай улсад айлчлах бөгөөд үүнийг даган хөрөнгө оруулалт ихээр орж ирэн бүтээн байгуулалтын ажлууд ч багагүй хийгддэг. Энэ утгаараа АСЕМ-ын уулзалтыг зохион байгуулсан улсын гадаад харилцаа өргөжиж, дипломат үйл ажиллагаа, хамтын харилцаа шинэ түвшинд хүрэх өргөн боломж нээгддэг. Мөн бизнесийн урт, богино хугацааны гэрээ хэлцэл, байгуулах боломжууд нээгдэж, Монгол улстай хамтран ажиллах итгэл үнэмшил нэмэгдэх, гадны хөрөнгө оруулалтын урсгал нэмэгдэх зэрэг оон талт эерэг үзүүлэлтүүд бийг Европын холбооны төлөөлөгчид онцолсон юм.
Дээд хэмжээний уулзалтын үеэр 1000 сэтгүүлч ирнэ
Өнгөрсөн 2014 онд Италийн Милан хотноо болсон уулзалтын үеэр 53 орны 1000 гаруй сэтгүүлч хүрэлцэн очиж, уулзалтыг мэдээлсэн гэнэ. Энэ удаад ч Монгол Улсад дээрх тооны сэтгүүлчид ирнэ гэж тооцоолж байгаа аж. 1000 сэтгүүлч энэ дээд хэмжээний уулзалтыг мэдээлэхээс гадна дэлхий дахинд Монгол Улсын сурталчилах тул энэ асуудалд анхаарал хандуулах шаардлагатайг онцоллоо. Жишээлэхэд 1000 сэтгүүлчийг байрлуулах байр, хооллох газар, үнэн бодит мэдээлэл өгөх зэрэгт иргэн бүрийн оролцоо ёухал гэж харж байгаа аж.
АСЕМ-д монголчууд юуг анхаарах нь чухал вэ?
“Монгол улс гуравхан сая хүн амтай мөртлөө ийм том Дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулж байгаа нь бахархууштай явдал. Тиймээс жирийн иргэдээс эхлээд энэхүү уулзалтыг амжилттай зохион байгуулахад бүх талын дэмжлэг үзүүлэх нь чухал. Мэдээж хүндрэл бэрхшээл гарна. Замын түгжрэлээс эхлээд сорилтууд гарч ирэх болов уу. Үүсэх бэрхшээл, элдэв эрсдлийг шийдвэрлэхэд аль аль талдаа зөвлөгөө, тусламж үзүүлэх болно” гэж АСЕМ-ын асуудал хариуцсан удирдлагууд хэлсэн юм.
Зохион байгуулж байгаа оронд буюу манай улсад Европын холбооноос ямар тусламж, үзүүлэх вэ гэдэгт өндөр ач холбогдол өгч байгаа талаар мөн хурлын үеэр дуулгасан юм. Жишээлэхэд хамгийн чухал тусламж болох техникийн туслалцаанаас эхлэх боломжтой гэнэ.
Д.ЖАРГАЛ