Чуулганы хуралдааныг завсарлуулав

Хуучирсан мэдээ: 2015.07.02-нд нийтлэгдсэн

Чуулганы хуралдааныг завсарлуулав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хууль болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байгаад завсарлалаа.

Эрүүгийн хуультай холбоотойгоор ажлын хэсгээс 104 саналын томъёолол оруулж ирснээс 80 гаруй саналаар нь санал хураалгасан юм. Үлдсэн саналыг үдээс хойшхи чуулганаар үргэлжлүүлэн хэлэлцэж, санал хураалгана.

Эрүүгийн хуулийн төсөлд хуулийн этгээдийг торгох дээд хэмжээ 13 тэрбум төгрөг байсныг 800 сая төгрөг болгон бууруулсан байна. Торгуулийн дээд хэмжээг багасгах саналыг УИХ дахь МАН-ын бүлгээс ажлын хэсэгт гаргаж тавьсан аж.

Мөн хүүхдээр гуйлга гуйлгавал мөнгөн торгууль ногдуулахаар заасан байсныг ажил хийлгэх болгож өөрчилжээ.  Энэ асуудлыг ажлын хэсгийн төвшинд шийдсэн байна. Учир нь амьдралын боломжтой нь хүүхдээрээ гуйлга гуйлгахгүй, мөнгөгүй хүмүүст дахиад торгууль ногдуулах нь биелэгдэхгүй байх магадлал өндөр тул ажил хийлгэх нь зохистой гэж үзжээ.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж