Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улсын 813 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадамд ес даван түрүүлсэн Улсын аварга Э.Оюунболд тун завгүй явна. Хэнтий нутгаас төрөн гарсан шинэ аваргад нутгийн зөвлөлөөс нь таван өрөө байр бэлэглэж, уламжлал ёсоор “Тоёота” цом түүнд очсон билээ. Мөн “Алтай констракшн” ХХК-иас Э.Оюунболд аваргад "Lexus RX350 "машин бэлэглэжээ. Нийт 169 сая төгрөгийн үнэтэй, 2019 оны шинэ загварын машин ийнхүү аваргынх боллоо.
Наадмын түрүү бөхийн шагнал болох машин дээр дахин нэг машинаар шагнагдсан аваргад Цагдаагийн дэд хурандаа цол олгосон. Төрийн наадамд хоёр дахиа түрүүлж, аварга цолонд хүрсэн Э.Оюунболдын шагнал дахин нэмэгдлээ.
Ч.ШАРХҮҮ
Холбоотой мэдээ