Б.Бекер: Р.Федерер бол Л.Месси, К.Роналдогоос илүү алдартай | News.MN

Б.Бекер: Р.Федерер бол Л.Месси, К.Роналдогоос илүү алдартай

Б.Бекер: Р.Федерер бол Л.Месси, К.Роналдогоос илүү алдартай

Б.Бекер: Р.Федерер бол Л.Месси, К.Роналдогоос илүү алдартай

Мэргэжлийн талбайн теннисний Их Дуулга тэмцээний зургаан удаагийн аварга, Германы нэрт теннисчин асан Б.Бекер нэгэн нэвтрүүлэгт оролцох үедээ “Р.Федерер бол Л.Месси, ЛеБрон болон К.Роналдо нараас илүү алдартай спортын тамирчин” гэжээ.

Б.Бекер Р.Федерерийг дэлхийн супер од гэж тодотгосны учир нь дээрх шилдэг тамирчдаас өмнө алдар нэрээ цуурайтуулсан, мөн Англи, Герман, Итали, Франц, Швейцарь зэрэг олон хэлээр ярьдаг гэсэн байна. Үнэхээр ч Р.Федерер өдгөө 38 нас хүрч байгаа ч 15, 16 жил тогтвортой, өндөр формтой тоглож, дараа дараагийн үеийн залуу теннисчиддээ үлгэрлэн байгаа билээ.

Магадгүй түүнийг 2012 оноос хойш харьж байгаа гэж үзэж байсан ч өнгөрсөн хоёр жил гайхалтай эргэн ирэлт хийсэн. Түүний хувьд теннисний спортод хайртай байхаас өөр шалтгаан байхгүй учир одоо ч тоглосоор байна. Р.Федерер бол дэлхийн элит спорт болох мэргэжлийн талбайн теннисний бүх цаг үеийн түүхэнд бичигдэх ноён оргил юм.

Тэр Их Дуулга тэмцээнд 31 удаа финалд шалгарахдаа 20 удаад нь түрүүлсэн байдаг. Өндөр боловсрол, олон жилийн хичээл зүтгэл, сахилга бат, бэлтгэл сургуулилалт энэ бүгд Р.Федерерийг дэлхийн спортын хамгийн шилдэг болгож буй юм. Харин таны хувьд? Уншигч танд ЛеБрон Жеймс, Кристанио Роналдо, Лионель Месси болон Р.Федерер нарын хэн нь хамгийн шилдэг вэ?

Б.БЯМБАБАЯР

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

123 2019-07-18 64.119.17.30

түвшинбаяр

Avatar

Зочин 2019-07-18 66.181.161.20

Boris Becker ooroo mergejliin tennischin baisan. Olon awraga turuu awch baisan aguu tamirchin l daa. Ehner n bas aldart Stefi Graff. Ger buleeree tennis sport-toi holbooti bolohoor Tennis-ee elit sport ene ter gej yarih l baih. Gehdee Federrer-iig Ronaldo, Messi nartai zuirlej baigaa n baga zereg ahadsan zuirlel boljee. Federrer aguu n aguu. Yaaj uneleh, haritsuulah n ooroo tun haritsangui oilgolt yumaa. Manaihaar bol jishee n Baterdene awragiig Tuwshinbayartai haritsuulj baigaa ijil yum shudee

Avatar

123 2019-07-18 64.119.17.30

граф чинь агассигийн эхнэр шд

Avatar

Зочин 2019-07-18 203.91.114.244

Швейцарь хэл гээд бичсэн нь хачирхалтай. Цаад эх үүсвэр дээр ийм үг баймааргүй юм. Хэрэв байвал эх үүсвэрийг нь оруулна уу.

Avatar

Зочин 2019-07-18 100.15.60.253

Federer шилдэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж