Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс өчигдөр /2019.07.17/ зам тээврийн ослын шинжтэй 145 дуудлага, мэдээлэл хүлээн авч, шалгалтын ажиллагаа явуулжээ. Бүртгэгдсэн осол хэргийн улмаас нийслэлд 11 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн осол бүртгэгдээгүй байна. Нийт гэмтсэн хүний дөрөв нь хүүхэд бөгөөд ихэнх нь явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцож байхдаа гэмтэж бэртжээ.
Ноцтой зам тээврийн ослоос дурдвал, өчигдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Товчооны замд том оврын ачааны Beiben маркийн автомашины жолооч Г нь Зорчигч тээврийн ОНӨААТҮГ-ийн автобустай мөргөлдөж, зорчигч 61 настай, эмэгтэй О, 37 настай, эмэгтэй Н, долоон настай, эмэгтэй А, 71 настай, эмэгтэй Р, 56 настай, эмэгтэй Э нарын таван хүн гэмтсэн байна.
Э.БУРАМ