Гачуурт-Налайх-Чойрын замыг 4 эгнээ болгон өргөтгөж байна | News.MN

Гачуурт-Налайх-Чойрын замыг 4 эгнээ болгон өргөтгөж байна

Гачуурт-Налайх-Чойрын замыг 4 эгнээ болгон өргөтгөж байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өчигдөр Налайх дүүрэгт ажиллалаа. Энэ үеэрээ Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замыг шинэчлэн засах ажлын явцтай танилцаж, холбогдох албан тушаалтнуудад замын ажлыг төлөвлөсөн хугацаанд хурдан шуурхай, чанартай хийж гүйцэтгэх үүрэг чиглэл өгч ажиллав.

Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замыг шинэчлэн засах ажлын хүрээнд хоёр урсгалтай, явган болон дугуйн замтай нүхэн гарцыг хийж байгаа бөгөөд энэ гарцын ажлын гүйцэтгэл 18 хувьтай явж байна. Бусад замын ажлууд төлөвлөсөн графикийн дагуу хийгдэж байгааг нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Г.Баттогтох хотын Захирагчид танилцуулсан юм.

Хотын Захирагч С.Амарсайхан “Замын ажлыг хийж гүйцэтгэхэд хяналт тавьж байгаа компаниуд хяналтаа сайн хийж, шаардлагаа өндөрсгөж ажилла. Санхүүжилтийн асуудал шийдэгдсэн байхад ажил удаашрах асуудал байх ёсгүй. Өдөр, шөнийн ээлжээр ажилла. Гол нь чанар стандартад нийцсэн, гүйцэтгэлийг сайн хангаж ажиллах шаардлагатай. Зам дээрх ажиллах хүн хүчээ нэм, ажлаа эрчимжүүл. Нийслэлчүүдийн хувьд энэ зам нэг цаг, нэг хоногийн өмнө ч гэсэн ашиглалтад орох нь нэн чухал байна” гэдгийг онцолж хэлэв.

Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто зам нь хоёр эгнээ байсныг дөрвөн эгнээ болгон өргөтгөн шинэчилж байна. Замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөн шинэчилснээр алслагдсан дүүргийг нийслэлтэй холбох, Монгол Улсын төвийн бүсийн авто замын сүлжээг өргөтгөж, замын хөдөлгөөний нэвтрүүлэх чадвар, аюулгүй байдлыг нэмэгдүүлэх, авто замын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах, зорчигч тээврийн аюулгүй, тав тухтай зорчих нөхцөлийг хангах зэрэг олон талын давуу тал бий болох юм.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-07-18 66.181.181.165

Ene hurdaaraa 5 jiliin daraa ashiglaltand orno.

Avatar

der 2019-07-18 202.179.27.93

ene zam deer ahij hyn byy yheh boltugai saihan zam boloh ni

Avatar

mgl 2019-07-18 202.9.43.116

бөөн тоос, ус цацахгуй байгаа, гамшигийн хэмжээнд очсон. авилгач нар усны мөнгийг нь хусав уу эсвэл хятадууд идэж байна уу ?

Avatar

h 2019-07-18 64.119.26.227

ene amjihgui ee..arai l udaan hiij bn..sariin omno yamar bsan yag ter heveeree

Avatar

20 КМ ЗАМ 2019-07-18 202.179.24.129

20 КМ 4 ЭГНЭЭ ЗАМЫГ ХОТООРОО УЛСААРАА НИЙЛЭЭД БАРДАГГҮЙ ЮҮ.

Avatar

Зочин 2019-07-18 66.181.161.3

Монголчууд зуны 3 сарыг найр наадам хэсээд хий дэмий өнгөрүүлдэг учраас энэ зам хугацаандаа дуусахгүй дээ!!! Намар хүйтэрсэн хойно яарч сандран халтуурдаад хаяна даа, харж л байгаарай!!!!

Avatar

Зочин 2019-07-18 133.41.91.83

Үнэн үнэн. Лалрын Монгол зан хаа ч явсан салахгүй. их бүтээн байгуулалт ажил өрнөж байгаа шинж түй ч байхгүй. Хэдэн халтар бацаан өглөө 11 ээс орой 17 хүртэл ацаа хийж амждаг юм. Өглөө босохгүй, босоод олигтой ажиллахгүй

Avatar

Зочин 2019-07-18 202.55.188.46

Манай эрх баригчдын сонгуулийн хандив бүрдүүлэх эцсийн найдлага энэ шүү дээ.

Avatar

Налайхын иргэн 2019-07-18 50.7.93.84

Амарсайхан даргын хэлсэн маш зөв. Ялангуяа Налайхаас УБ явж ажилладаг, сурдаг олон хүн, хүүхдүүд байдаг. Одоо хичээл, сургууль эхэллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж