Таны оффис таны өмч байх нь ашигтай

Хуучирсан мэдээ: 2019.07.18-нд нийтлэгдсэн

Таны оффис таны өмч байх нь ашигтай

Бизнес эрхлэгчид, тэр дундаа жижиг дунд бизнес эрхлэгчид оффисоо худалдан авах сонирхолтой байдаг ч өндөр шалгуурт нийцсэн оффисууд нь худалдах бус, түрээслэх хандлагатай байдаг. Оффисын түрээсийн зардлыг хэмнэж чадвал урт хугацаандаа асар их хэмжээний хэмнэлт хийх боломжтой.

Энэхүү эрэлт хэрэгцээнд үндэслэн UB TOWER оффисын төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд худалдан авах олон төрлийн боломжийг танд санал болгож байгаа юм.

2019 оны нэгдүгээр улиралд Bloomberg-ийн үл хөдлөх хөрөнгийн хувьсал нэртэй нийтлэлд онцолсноор: Хөгжингүй орны үл хөдлөх хөрөнгийн зах зээл, түүний дотор оффисын зах зээлийн шинэ давалгаа нь хүн төвтэй буюу үнэлгээнд нөлөөлдөг чухал үзүүлэлтүүд тав тухтай, эрүүл орчин болон байгалийн элементтэй илүү ойр байх болж өөрчлөгдсөн байна.

Хүмүүс байгальтай ойр байх үед илүү тайван тогтвортой болдог ба тэдгээрийн танин мэдэх үйл явц илүү хурдтай болдог болохыг Японы эрдэмтэд тогтоосон байна. Энэхүү судалгааны үр дүнд байгалийн элементийг барилга архитектурт ихээр ашиглаж эхэлсэн байна. Иймээс biophilic design-ыг боловсруулжээ.

Biophilic design-ий давуу тал нь байгалийн элементийг хүний амьдрах орчинтой холбож өгдгөөрөө онцлогтой. Мод, ус, чулуу, ургамал зэрэг нь Байгал дээрх мэт амьд байснаар хүний стрессийг богино хугацаанд тайлж ажлын бүтээмжийг сайжруулдаг болох нь нотлогджээ.

Дэлхийд оффисын бүтээн байгуулалт, түүний өөрчлөлт шинэчлэлээр тэргүүлэгч Япон улсын шилдэг санаа болсон байгалийн элементийг дотор засалд ашигладаг Boiphilic дизайныг Монгол Улсад анх удаа нэвтрүүлж байгаа гэдгээрээ UB TOWER оффисын хувьд маш онцгой бүтээн байгуулалт болж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж