Хуулийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг 9-нийг хүртэл хойшлууллаа | News.MN

Хуулийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг 9-нийг хүртэл хойшлууллаа

Хуулийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг 9-нийг хүртэл хойшлууллаа

Хуулийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг 9-нийг хүртэл хойшлууллаа

УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцсэн. Бүлгээс дээрх төслийг судлах шаардлагатайгаас гадна төслийн талаар ард иргэдээс асууж санал авах нь зөв гэсэн шийдвэрт хүрчээ.

Энэ дагуу УИХ-ын гишүүд ирэх сарын 9-ныг хүртэл тойрогтоо ажиллаж, Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг иргэдэд танилцуулж, улмаар иргэдээс ирүүлсэн хамгийн их саналыг Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөлд тусгах юм байна.

Өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хороо болон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Ажлын хэсэг байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төсөл, “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх хугацаа тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслүүдийг хэлэлцэн баталснаар чуулганы хуралдааныг түр завсарлуулах юм.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ИРГЭН 2019-07-18 202.21.124.129

Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Засаглалын тодорхойгүй, хоёрдмол байдлыг арилгах. Үе үеийн Ерөнхийлөгчид хуульд нэмэлт оруулах замаар Үндсэн хуульд заагаагүй бүрэн эрхийг Ерөнхийлөгч эдлэх болсноор Монгол Улс ямар засаглалтайг хэлэхэд бэрх болж, чиг үүрэг нь хутгалдсан. Иймд Ерөнхийлөгчийг УИХ-аас сонгодог болох, Ерөнхийлөгч шүүх засаглалын томилгоонд оролцохыг болиулах. Ард түмэн төрийн төлөөллөө шууд сонгох, эрхийг илүү баталгаажуулах. Намууд төрийн хэрэгт оролцохыг хатуу хязгаарлах.

Avatar

ЗОЧИН 2019-07-18 66.181.161.62

ГАЗАР ЧӨЛӨӨЛТИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОМООР БАЙНА. ШИНЭЭР ЗАМ ТАВИХ, ЦАХИЛГААН, САНТЕХНИКИЙН ШУГАМ СҮЛЖЭЭ, ДЭД БҮТЭЦ БОЛОН ШИНЭ ОРОН СУУЦ БАРИХ ТАЛБАЙГ ЧӨЛӨӨЛӨХӨД СААД УЧРУУЛЖ БАЙДАГ ИРГЭД АЖ АХУЙН НЭГЖИЙН ХЭТ ИХ ҮНЭ МӨНГӨ НЭХЭЖ УДААН ХУГАЦААГААР ЧИРЭГДЭЛ УЧРУУЛДАГ АСУУДАЛЫГ ЗОХИЦУУЛЖ ШААРДЛАГАТАЙ ҮЕД ТОРГУУЛЬ ТООЦДОГ БАЙМААР БАЙНА. ТОРГУУЛИЙГ ХЭТЭРСЭН ХОНОГ БҮРЭЭР ХҮҮ, АЛДАНГИ ТООЦОЖ ТОРГОДОГ БАЙХГҮЙ БОЛ ШИНЭ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД ХАМГИЙН ИХ ЧӨДӨР ТУШАА БОЛОХ ЯНЗТАЙ НЬ ХАРАГДАЖ БАЙНА

Avatar

Зочин 2019-07-18 124.158.107.35

худлаа шааж далимдуулж амарч зугаалах гээд л

Avatar

zochin 2019-07-18 64.119.18.154

улс төрийн намууд үл хөдөлөх хөрөнгөтэй байж болохгүй, үүнийг дэмжмээр байна

Avatar

Зочин 2019-07-18 203.91.115.40

Ерөнхийлөгчийн засаглал руу оруулах санаатай байна. Үүнийг хэрхэвч дэмжиж болохгүй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж