Хятадын удирдагчдын нууц уулзалт

Хуучирсан мэдээ: 2019.07.18-нд нийтлэгдсэн

Хятадын удирдагчдын нууц уулзалт

Хятадын удирдагчдын нууц уулзалт

Хятадын дээд албан тушаалтнууд Бээжингээс зүүн тийш 280 километрт Хэбэй мужид орших Бэйдайхэ дэх амралтад амарцгаажээ. Хятадын “зуны нийслэл” гэж нэрлэгддэг тус газар 1953 оноос хойш Хятадын Коммунист намын удирдагчид Бээжингийн халуунаас "зугтан" жил бүр энд амардаг аж.

Хятадын дээд албан тушаалтнууд зөвхөн халуунаас "зугтаж" амрахаар энд ирдэггүй бөгөөд Хятадын улс төр, төрийн бодлогын талаар  хэлэлцдэг байна. Өмнө нь 1954-1966 оны хооронд Хятадын төрийн удирдлагууд зуны олонх чухал уулзалтуудаа энд хийдэг байжээ. Хятадын удирдагч Мао энд амарч байхдаа Их үсрэлтийн бодлогоо эхлүүлсэн байдаг.

Уулзалт эхэлснийг өнгөрсөн Бямба гаригаас эхлэн наймдугаар сарын 18-ныг хүртэл тус хотод нийтийн тээврийн хязгаарлалт үйлчилж эхэлснээр таамаглаж болдог аж. Энэ жилийн уулзалтаар Хонгконгийн бослого тэмцэл, АНУ-тай өрнүүлж буй худалдааны дайн, Коммунист намын 70 жилийн ойг тэмдэглэх зэрэг асуудлыг хэлэлцэх бололтой. Гэхдээ уулзалтад Хятадын дарга Ши Жиньпин оролцох эсэх нь тодорхойгүй байна.

Хятадын эдийн засаг 1992 оноос хойш анх удаа улирлын үзүүлэлтээр сул гарсан ба энэ жил 8.3 сая шинэ төгсөгчийг ажлын байраар хангах шаардлага тулгарч байгаа аж. Үүний зэрэгцээ сэжигтнийг шилжүүлэн авах хуулийг батлахыг эсэргүүцэн Хонконгод өргөн хэмжээний эсэргүүцлийн жагсаал өрнөсөн нь Хятадын эрх баригчдыг бухимдуулжээ. Мөн Хятадад талгүй Цай Ингвен Тайванийн ерөнхийлөгчөөр улиран сонгогдох өндөр магадлалтай байна.

Эх сурвалж: THE BLOOMBERG

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж