Үндэсний хэмжээний КЛАУД ҮЙЛЧИЛГЭЭ мэндэллээ

Хуучирсан мэдээ: 2019.07.18-нд нийтлэгдсэн

Үндэсний хэмжээний КЛАУД ҮЙЛЧИЛГЭЭ мэндэллээ

“Айтүүлс” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б. Тамир

-“Айтүүлс” ХК PCI DSS стандартын шаардлагыг хангаж, үйл ажиллагаандаа нэвтрүүллээ гэж сонслоо. PCI DSS стандарт гэж ямар стандарт болох тухай, стандартын шаардлага хангасан талаараа та товчхон дурдвал?

-PCI DSS нь төлбөрийн картын мэдээллийн аюулгүй байдлын стандарт бөгөөд бидний мэдэхээр дэлхийн томоохон банкууд, дата төвүүд PCI DSS стандарт LEVEL1 төвшинд хангаж, өдөр тутмын үйл ажиллагаандаа хэрэгжүүлсээр байна. Тухайн стандарт маань дөрвөн төвшинтэй бөгөөд хамгийн өндөр буюу нэгдүгээр төвшинг амжилттай хангалаа. Бид энэхүү стандартын шаардлагад нийцэж, стандартаа бүрэн хангахын тулд 2018 оноос эхлэн томоохон төслийн хэмжээнд багаараа ажиллалаа. Энэхүү стандарт нь тухайн байгууллагын хэрэглэгчийн төлбөр тооцооны мэдээлэлд хэрхэн хандах, боловсруулах, хадгалах, дамжуулах үйл ажиллагааг аргачилсан баримт бичгийн бүрдэл юм. Бүх шаардлагыг бүрэн хангасны үндсэн дээр хэрэглэгчийн төлбөр тооцооны мэдээллийн аюулгүй байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, халдлага, эрсдэлийг цаг алдалгүй илрүүлэх, яаралтай арга хэмжээ авах, учирсан хохирлыг тооцоолох боломж бүрдэж байгаа юм. Үүнийг товчхондоо "Айтүүлс" хэрэглэгчдэдээ олон улсын жишигт нийцсэн үйлчилгээг хүргэж байна гэж ойлгож болно. Дэлхийн 96 оронд 200 мянга гаруй харилцагчтай "Trustwave" компаниар баталгаажуулалтаа хийлгэлээ. Ингэснээр бид Монгол хэрэглэгчдийнхээ санхүүгийн мэдээллийг найдвартай хадгалж, аюулгүй байршуулдаг гэдгээ батлан харуулах боломж бүрдэж байгаа хэрэг юм.

МЭДЭЭЛЭЛ, ДАТА ӨГӨГДӨЛ ХАМГААС ҮНЭТЭЙ.

-Тус стандартыг хэрэгжүүлснээр ямар ач холбогдолтой вэ?

-Манай үндсэн үйл ажиллагаа бол дата төв буюу харилцагч, хэрэглэгчийн датаг онлайнд хадгалж, интернэтэд байршуулах үйлчилгээ. Тийм ч учраас манай компанийн нэн чухал асуудал бол мэдээллийн аюулгүй байдлыг хангах явдал юм. Мэдээллийн аюулгүй байдлын цаана байгууллага болон хувь хүний бизнесийн хэвийн үйл ажиллагаа, хувийн нууцтай холбоотой асуудлууд яригддаг тул мэдээлэл тэр дундаа санхүүгийн мэдээллээ алдах нь маш том эрсдэл, том алдагдлыг авчирсаар байдаг.

“Айтүүлс” ХК нь мэдээллийн технологийн салбартаа, тэр дундаа Улаанбаатар хотын “Санхүүгийн дата төв”-ийнхөө үйл ажиллагаанд тухайн стандартыг нэвтрүүлснээр санхүүгийн мэдээллийн аюулгүй байдлыг хангахад чухал ач холбогдолтой хийгээд, хэрэглэгчийн санхүүгийн мэдээлэл алдагдах томоохон эрсдэлийг бууруулж буй өндөр ач холбогдолтой юм. Дахин хэлэхэд "Айтүүлс"-ийн мэдээллийн аюулгүй байдал олон улсад хүлээн зөвшөөрөгдөж, харилцагчид, хэрэглэгчид маань гадаад дотоод төлбөр тооцооны үйлчилгээ нэвтрүүлэх, төлбөрийн карт гаргах, хамгийн гол нь финтекийн шинэ боломжууд нээгдэж байгаагаараа илүү онцлогтой юм.

ХАМГИЙН ГОЛ НЬ ФИНТЕКИЙН ШИНЭ БОЛОМЖУУД НЭЭГДЭЖ БАЙНА.

-Та сошиалд нилээн идэвхтэй байдаг. Саяхан шинэ үйлчилгээнийхээ талаар танилцуулга хийж буй зургийг тань харж байлаа. Энэ ямар үйлчилгээ вэ?

-Монголдоо анхдагч болж Үндэсний хэмжээний олон нийтийн КЛАУД ҮЙЛЧИЛГЭЭГ гаргаж, эхний байдлаар “Ай Си Ти Групп”-ийнхээ хамт олонд танилцууллаа. Клауд нь бизнес болон технологийн инновацилаг шийдлүүдийн нийлбэр бөгөөд клауд дээр суурилсан үйлчилгээ нь хэрэглэгчдэд томоохон боломжуудыг олгож байдгаараа онцлог байдаг. Бид дата төвийн төлбөр тооцооны системийн хувьд ихээхэн өөрчлөлт авчрах үйлчилгээ нэвтрүүлэхэд бэлэн болоод байна. Хэрэглэгчдийн хувьд найдвартай үйлчилгээг илүү хямд үнээр авах боломжтойгоос гадна хэрэглэснээрээ төлбөрөө төлөх нөхцөл нь бүрдэнэ.

ЭНЭХҮҮ ҮЙЛЧИЛГЭЭ НЬ МАШ ОЛОН БИЗНЕСИЙГ ПУУЖИН ШИГ ХӨӨРГӨХӨД САЙН ДЭД БҮТЭЦ БАЙЖ, ТЭРБУМ ТЭРБУМААР ЯРИГДАХ ИМПОРТЫГ ОРЛОЖ ЧАДАХ БҮТЭЭГДЭХҮҮН БОЛНО ГЭДЭГТ ИТГЭЛТЭЙ БАЙНА.

Эцэст нь хэлэхэд, мэдээллийн аюулгүй байдлын олон улсын стандартыг хангасан дата төвийн үйл ажиллагаа, бүтээгдэхүүн үйлчилгээг ашиглан, технологийн эрх чөлөөнд хамтдаа нэгдээрэй гэж уриалмаар байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж