Ихэнх нутгаар дуу цахилгаантай усархаг бороо орж, сэрүүснэ

Хуучирсан мэдээ: 2019.07.18-нд нийтлэгдсэн

Ихэнх нутгаар дуу цахилгаантай усархаг бороо орж, сэрүүснэ

Ихэнх нутгаар дуу цахилгаантай усархаг бороо орж, сэрүүснэ

Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээлснээр өнөөдрөөс эхлэн ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орж сэрүүсэх аж. 

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Энэ сарын 18-нд ихэнх нутгаар, 19-нд нутгийн зүүн хэсгээр, 20-нд нутгийн баруун хэсгээр, 21-нд нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Агаарын температур 18-наас сэрүүсч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 12-17 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 16-21 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Долдугаар сарын 18, 19-нд ихэнх нутгаар, 20-нд нутгийн зүүн хэсгээр, 21-нд нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Агаарын температур 16-17 нд ихэнх нутгаар халах боловч 18-наас сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 12-17 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Энэ сарын 19, 20-нд ихэнх нутгаар, 21-нд нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Агаарын температур хугацааны эхээр халж шөнөдөө 16-21 градус, өдөртөө 29-34 градус, 18-наас нутгийн хойд хэсгээр цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч шөнөдөө  12-17 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Долдугаар сарын 18-нд нутгийн баруун хэсгээр, 19,20-нд ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Агаарын температур хугацааны эхээр халж шөнөдөө 18-23 градус, өдөртөө 31-36 градус, 19-нөөс сэрүүсч шөнөдөө 15-20 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна.

Улаанбаатар хотод усархаг бороотой, өдөртөө үүлшинэ.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж