“Naadam night’’ үйл ажиллагаанд 4000 гаруй хүн хамрагджээ | News.MN

“Naadam night’’ үйл ажиллагаанд 4000 гаруй хүн хамрагджээ

“Naadam night’’ үйл ажиллагаанд 4000 гаруй хүн хамрагджээ

“Naadam night’’ үйл ажиллагаанд 4000 гаруй хүн хамрагджээ

БОАЖЯ-наас санаачилсан “NAADAM NIGHT SHOW” арга хэмжээг Монгол Улсыг зорин ирэх жуулчдад зориулан анх удаа 2019 оны 07-р сарын 11-ний өдөр оройн 21:00 цагт Үндэсний Соёл амралтын хүрээлэнд амжилттай зохион байгууллаа.

БОАЖЯ нь энэхүү арга хэмжээний ерөнхий зохион байгуулалтыг гүйцэтгэсэн  ба Аялал жуулчлалын хөгжлийн төв ТӨҮГ, Нийслэлийн аялал жуулчлалын газар, Монголын аялал жуулчлалын холбоо зэрэг байгууллагууд дэмжин ажилласан юм.

Үндэсний их баяр наадмын нээлтийн ёслолын билетийн хүрэлцээ Төв цэнгэлдэх хүрээлэнгийн багтаамжаас хамаарч хангалтгүй байгаа бөгөөд наадмын нээлт үзэж чадахгүй олон мянган жуулчин нутаг буцдаг. Иймд үзэж чадахгүй байгаа жуулчдад зориулан наадмын нээлтийн үйл ажиллагааг  орчин цагийн стадиум энтертайнмент МЮЗИКЛ бүтээл  хэлбэрээр толилуулсан нь дотоод, гадаадын жуулчдын сонирхлыг араггүй татаж байсан юм. Наадмын нээлтийн үндсэн чиглэл агуулсан тоглолт англи хэл дээр зохион байгуулагдсан нь мөн онцлогтой байлаа. Анх удаа зохион байгуулсан тус үйл ажиллагаанд 4 мянга гаруй хүн  оролцсоноос 3 мянга гаруй нь гадаадын жуулчин байсан юм.

Гадаадын жуулчид  ‘’Naadam night’’д сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ

‘’Naadam night’’  үйл ажиллагааны үеэр  ардын урлаг, амьд хөгжмийн тоглолт, хоол ундны үйлчилгээ,  Монгол үндэсний тоглоомууд, photo zone гэх мэт олон  сонирхолтой үйлчилгээгээр угтан зочдыг уйдаахгүй хөтөлбөрийн дагуу үргэлжлэв.

Ирэх жилүүдэд жуулчдад зориулсан энэ мэтчилэн тусгай хөтөлбөрийн дагуу үйл ажиллагаанууд зохион байгуулагдах бөгөөд  Төрийн далбаа мандуулах ёслол,  салют  , язгуур урлагийн тоглолт , гэрлэн  шоунаас гадна ‘’Жуулчид биеэрээ оролцож болох үзвэрийг хөтөлбөртөө оруулж байж жинхэнэ жуулчдад зориулсан шоу болно’’  хэмээн салбарынхан дүгнэж байсан юм.

‘’Naadam night’’-д ирсэн жуулчдын зүгээс сэтгэл өндөр байгаагаа хэлж  ирэх жил энэ үйл ажиллагааг дахин зохион байгуулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлж байлаа.

Энэ удаагийн ‘’Naadam night’’ үйл ажиллагааг  Хүннү Эйр ХХК, Говь ХК, Новотел Зочид буудал зэрэг бусад байгууллагууд дэмжин оролцож хамран ажиллав.

Ямартай ч  “Naadam night’’ шоу жуулчдын дунд нэгэн хүлээлт үүсэглээ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Баагий 2019-07-18 202.179.27.115

Манай хот, бүхэл бүтэн сая гаруй хүн амтай хотын захиргаа маань яагаад Никитон гэж нэг хамтлагаас илүү юм хийчихэж чадахгүй байгаа юм бэ? Паркийнхийг үзээгүй. Талбайнх бол үнэндээ л никитоны тоглолтын хажууд цэцэрлэгийн хүүхдийн урлагийн үзлэг шиг юм болсон шүү. Уучлаарай

Avatar

Зочин 2019-07-18 202.21.107.94

omhii halaasnii hulgaichid ni hamag yumiig ni tuuna bz…tsagdaa huchniihen 4000 laa hamgaalaltand garsan ch yadiin

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж