Ноос үнэгүйдсээр байна | News.MN

Ноос үнэгүйдсээр байна

Хуучирсан мэдээ: 2019.07.18-нд нийтлэгдсэн

Ноос үнэгүйдсээр байна

Хэдхэн жилийн өмнө ноосны үнэ 500 төгрөгт хүрч хэнд ч хэрэггүй болж байсан түүх энэ жил дахин давтагдлаа. Өнгөрсөн жил нэг кг нь 3500-4000 төгрөгт хүрсэн ноосны үнэ энэ жил кг нь 500 төгрөг болжээ. Үнэ нь дэлхийн зах зээлээс гадна урд хөршөөс бүрэн хамааралтай болохыг Монголын Ноосон Бүтээгдэхүүн Үйлдвэрлэгчдийн Холбооны гүйцэтгэх захирал М.Эрдэнэбат тайлбарлаж байв. Түүний хэлснээр, ноосны үнэ хэлбэлзэж буй нь дэлхийн зах зээлээс хамаарч буй ч манай улс ноосны үнийн нэгдсэн бодлогогүй, ноос самнах үйлдвэргүй зэрэг шалтгаанаас болж хятадууд ноосны үнээ дуртай үедээ өсгөж, бас унагадаг аж.

Тэрбээр “Манай улсад өөрийн гэсэн түүхий эдийн үнийн тогтсон ханш байхгүй. Ноосны үнэ өсч буурах нь хятадуудаас хамааралтай. Тэд манай ноосыг маш хямд үнээр авч, боловсруулан цааш нь Европын орнууд руу өндөр үнээр худалддаг. Европын орнууд манай улсаас түүхий эдээ авах сонирхолтой байгаа ч манай улсад тодорхой хөгжлийн бодлого байхгүй, тогтсон үнийн бодлого баримталдаггүй зэрэг хэд хэдэн шалтгааны улмаас одоогоор шууд нийлүүлэх боломж алга.

Хэрэв түүхий эдийн үнийг төрөөс бодлогоор зохицуулж, дотооддоо ноос самнах үйлдвэртэй болбол бид бүхэн хятадуудаас хамааралгүй, шууд Европын орнууд руу буюу эцсийн хэрэглэгчдэд бүтээгдэхүүнээ нийлүүлэх боломжтой. Үүнийг эрх баригчид мэдэхгүй биш мэдэж байгаа. Ердөө төрийн бодлого үгүйлэгдэж байна. Ноосны үнэ өсч, буурч байгаа нь махны үнийн өсөлттэй л адилхан шүү дээ. Махны үнэ эрс өсөхөд хятадууд ченжүүдээс махыг нь их хэмжээгээр худалдан авч, өөрсдөө боловсруулан гаргах болсонтой холбоотой” гэлээ.

Монгол Улс хүн амынхаа тооноос хэд дахин давсан 66.2 сая гаруй толгой малтай. Тодруулбал, 30 сая гаруй хонь, 27 сая ямаа, 1.2 сая сарлаг, тэмээтэй бөгөөд жилд 33 орчим мянган тонн ноос авдаг. Үүний дийлэнхийг хонины ноос эзэлдэг ба 60 гаруй хувийг нь угаах болон дараагийн боловсруулалтад оруулан Хятад, Орос руу экспортолдог. Үлдсэн ноос нь дотоодын үйлдвэрлэгчдэд ногдож байна.

Дэлхийн ноос, ноолууран бүтээгдэхүүний зах зээлд 3.2 тэрбум “ногоон” эргэлддэг ч ноолуурын нийлүүлэлтийн 40 хувийг дангаар бүрдүүлэгч манай улсад нийт хөрөнгийн найм орчим хувь нь ногддог аж. Энэ тоо үнэхээр чамлалттай бөгөөд манайх дэлхийн зах зээлд түүхий эд бэлтгэн нийлүүлэгч төдийгөөр л оролцож буйн жишээ юм.

Уг нь монголчууд ноос, ноолуураар эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн, дэлхийн зах зээлд нийлүүлэх бүрэн боломжтой ч одоогоор үйлдвэрлэл хөгжөөгүй, түүхий эдээ бүрэн ашиглаж чадахгүй байгаатай юм. Түүхий эдийн үнэ ханшийг хэрхэн “барих” болон цаашид ямар бодлого баримтлах бол?

Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас ноосны үнийг тодорхойлох, тогтоох боломжгүй, харин ноосны урамшууллыг тодорхой бодлогоор дэмжинэ гэдгээ илэрхийлээд байна. Хэдийгээр Засгийн газрын 2018 оны 47 дугаар тогтоолоор “Ноолуур” хөтөлбөр баталж, эл хөтөлбөрийг хэрэгжүүлснээр ажлын байрыг тогтвортой хадгалах, нэмэгдүүлэх, ноолуурыг чанараар нь ангилж бэлтгэдэг болгох, түүхий эдийн бэлтгэлд зориулсан эргэлтийн хөрөнгийн, техникийн шинэчлэлт болон үйлдвэрлэлийн өргөтгөлд зориулсан хөрөнгө оруулалтын зээлийн нөхцөлийг илүү таатай болгож эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлт, экспортыг нэмэгдүүлнэ гэсэн эерэг төсөөлөлтэй байгаа ч бодит амьдрал дээр дэлхийн тансаг хэрэглээнийх нь түүхий эд болсон ноосны үнэ унаж, хогноос ялгарахгүй үнэгүйдэж байхад салбарын сайд Ч.Улаан та юу хийж байна вэ?

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Hadgalj baigaad une usuhuur zar 2019-07-18 108.218.234.108

Saihan hadgalj baigaad une usuhuur ni zar

Avatar

Иргэн 2019-07-18 202.9.43.74

Дотоодын үнэт түүхий эдийг ийнхүү үнэгүйдүүлж байгаа УИХ, Төр засаг, ХАА-н бодлого шийдвэр гаргаж байгаа эрх мэдэлтнүүд Монгол улсаа өөд татаж, иргэдээ сайн сайхан байлгах үндэсний үйлдвэрлэлээ өргөжүүлэн тэлэх ямар ч хүсэл, зориг төлөвлөгөө байхгүй явж ирлээ… Өөрчлөх цаг нь болжээ…

Avatar

Зочин 2019-07-18 43.228.131.45

Ноосоо өөрсдөө авч сайхан цагаан эсгий ширдэг хийж үе уламжилж хэрэглэх үнэт эдлэл болгоочээ???? Ширмэл ширдэг үр хүүхдүүддээ өгөөч ээ?? өөрсдөө хийж чаддаг байсан зүйлээ яагаад чадахгүй залхуураад байна вээ?? хичнээн нүнжигтэй эд билээ?? битгий ноосоо 500 хан төгрөгөөр зар??? өөрсдөө хөнжил гудас хивс дрож хий?? бүр болохгүй бол үндэсний хивсний үлйдвэртээ зүгээр аваачиж өг лдөө?? Цагаан алтаа Монголдоо шингээ?? энд сайд ямарч хамаа байхгүй?? барилгад дулаалгын материалаар хэрэглээч??

Avatar

Зочин 2019-07-18 43.228.131.45

Ноосоо өөрсдөө авч сайхан цагаан эсгий ширдэг хийж үе уламжилж хэрэглэх үнэт эдлэл болгоочээ???? Ширмэл ширдэг үр хүүхдүүддээ өгөөч ээ?? өөрсдөө хийж чаддаг байсан зүйлээ яагаад чадахгүй залхуураад байна вээ?? хичнээн нүнжигтэй эд билээ?? битгий ноосоо 500 хан төгрөгөөр зар??? өөрсдөө хөнжил гудас хивс дрож хий?? бүр болохгүй бол үндэсний хивсний үлйдвэртээ зүгээр аваачиж өг лдөө?? Цагаан алтаа Монголдоо шингээ?? энд сайд ямарч хамаа байхгүй?? барилгад дулаалгын материалаар хэрэглээч?? Япончууд

Avatar

Үнэн 2019-07-18 103.14.36.6

Үндэсний үйлдвэрүүд нь ноос үнэтэй болохоор авч чадахгүй байна гэнэ. Ноос хямд болчихоор бас авч чадахгүй байна, төрийн бодлого хэрэгтэй үнэ тогтоо гэх юм. Ноосны үнийг төрөөс 2000 төгрөг гээд тогтоочихвол Эрдэнэбат захиралаа та авах юмуу?

Avatar

Б. Мандах 2019-07-18 202.21.120.186

Малын түүхий эдийн үнэ ханшы өнөөгийн дүр зураг манай өнөөгийн төр, салбарын яамны ажлын шууд тусгал.
Ноос үнэгүй байгаа нь засгын газрын ажил бас л үнэгүйдэж, энэ олон жилийн асуудлыг шийдвэрлэх сэтгэл, хандлага, чадвар байхгүй байгаагын баталгаа

Avatar

м 2019-07-18 124.158.107.35

арчаагүй ард түмэн шүү бид ,хүнээр тэжээлгэх бэлэнчлэх хулгайлах аргалах сэргэлэнтэх гээд муу бүхний туйл болчихож бид тэгсэн хирнээ өөрсдийгөө магтана цээжээ дэлдэнэ эх оронч царайлна тийм учир бид хөгжье гэж хөгжиж байгаа юм алга арга буюу хөгжлийн хуулиар зөнгөөрөө гэлдэрцгээж байна.

Avatar

зочин 2019-07-18 66.181.161.5

Монголчууд бид Хятадуудыг давж наймаа хийж хэзээ ч чадахгүй . Энэ бодит үнэнийг ойлгох л хэрэгтэй дээ .

Avatar

Зочин 2019-07-18 202.126.88.160

Бодит үнэн нь бид залхуу хүмүүс. Ноосны үйлдвэрээ бодлогоор дэмжээд залхууралгүй тогтмол ноосоор хангаад байвал асуудал шийдэгдэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж