“Торгоны зам 2019” /Silk Way Rally/ олон улсын авторалли уралдаан долдугаар сарын 6-наас 16-ны өдрүүдэд ОХУ, Монгол, БНХАУ-ын нутагт болж өндөрлөлөө. Улс дамнасан хамгийн том энэ уралдаанд 40 улсын 97 тамирчин, 54 автомашин, 16 том оврын ачааны машин, 24 мотоцикл оролцохоор бүртгүүлсэн нь тус тэмцээний түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Уралдааны сүүлийн гараа өнгөрөгч Мягмар гаригт БНХАУ-ын Жиаюгуан хотод болж ялагчдаа тодруулсан.
Монгол Улсаас өргөн бүрэлдэхүүнтэй баг энэ удаагийн уралдаанд оролцож, 10 гарааны 5000 км замыг дуусгаж чадлаа.
Мотоциклын ангилалд өрсөлдсөн манай тамирчид 15, 18, 19, 20-р байранд орсон бол эмэгтэй төрөлд Б.Бат-Ундрал хоёрдугаар байр эзлэв. Эрчүүдийн спорт гэгддэг авто спортыг сонгож, улс дамнасан энэхүү том уралдаанд эх орноо төлөөллөн оролцож, төрөлдөө дэд байранд орсон Б.Бат-Ундрал сэтгэл өндөр байлаа. Тэрбээр олон хүний ивээн тэтгэлэгээр энэ тэмцээнд оролцож, замаа дуусгаж чадсандаа өөрөөрөө бахархаж байгаагаараа хэлж байв. Түүний өмнө “Дакар ралли”-д уралдаж байсан Испанийн туршлагатай тамирчин оржээ.
Мөн UTV open class ангилалд 252 дугаартай уралдсан спортын мастер С.Ариунболд, Г.Эрдэнэсүрэн нар түрүүлсэн бол Т2 ангилалд спортын дэд мастер Э.Оргил, ОУХМ Ш.Гансүх нарын баг гуравдугаар байрт оржээ.
Сүүлийн гарааны уралдаан дуусахын өмнө мотоциклын дөрвөн тамирчин, автомашины 11 баг, дөрвөн дугуйтын нэг тамирчин тэмцээнээ өндөрлүүлж чадсангүй. Эдгээр тамирчдын дунд Монголын багийн төлөөлөл болсон Б.Баттөр багтжээ. Тэрбээр мотоциклын ангилалд уралдсан ч ОХУ-ын нутагт уралдааны үеэр онхолдож, хүндээр бэртэл авсан байна. Б.Баттөр Эрхүү хотын эмнэлэгт эмчлүүлж байгаад эх орондоо ирж, ГССҮТ-д эмчлүүлж байна.
Раллид оролцохын тулд зардал өндөр байдаг. Тухайлбал, машины ангилалд өрсөлдсөн тамирчин доод тал нь 200 гаруй сая төгрөгөөр машинаа бэлддэг бол мотоциклоор уралдаж буй нь 60-90 сая төгрөгөөр мотоциклоо тоноглож, худалдан авдагийг оролцогчид хэлж байв. Мөн үүнээс гадна оролцогчид бүртгэлийн хураамж гэж хамгийн багадаа 7000 евро төлдөг бөгөөд энэ удаа Засгийн газраас ихээхэн анхаарч тамирчдад дэмжлэг үзүүлсэнд талархаж байлаа.
МОНГОЛЫН БАГ:
Мотоциклын төрөлд:
- Д.Болдбаатар
- Э.Амгалан
- Б.Өнөрбаяр
- Д.Энхсаруул
- Б.Бат-Ундрал /Монголын багийн эмэгтэй оролцогч, төрөлдөө хоёрдугаар байр эзэлсэн/
Автомашины төрөлд:
- “Эрдэнэс моторс” баг: Г.Эрдэнэсүрэн, С.Ариунболд /Open ангилал/
- “Улз” клуб : А.Бүрэнтогтох, Б.Сайнбаяр /Open ангилал/
- “Mongolia number one” баг: Э.Оргил, Ш.Гансүх /T2 ангилал/ нар замаа дуусгаж, амжилттай оролцлоо.
“Торгоны зам 2019”-д амжилттай оролцсон эмэгтэй оролцогч Б.Бат-Ундралын фото агшнаас хүргэе.
Зочин 2019-07-18 202.180.218.37
2 эмэгтэй уралдаад 2-р байранд оров
Зочин 2019-07-18 202.55.191.205
4 ороод 2 нь хасагдсан. ЗАМАА ДУУСГАНА ГЭДЭГ ТОМ АМЖИЛТ. ДАКАРТ УРАЛДАХ ЗОРИГ, ИТГЭЛТЭЙ БОЛСОН НЬ ЛАВ.
Zochin 2019-07-18 202.170.68.162
Bayar hurgeyee
zochin 2019-07-18 103.229.122.20
ukhernuud mini saykhan medee bayna geed unshaad taashaal awaad ungurch suraach , malnuud unekheer ukhchikhsen uzel bodol sanaatay , yaj uyls chini uudtey baykh we dee ,
Зочин 2019-07-18 43.228.129.204
Бат-Ундралд баяр хүргэе, цаашдын өндөр амжилтыг хүсье. Эх орныхоо нэрийг гаргаж буйд баярлалаа.
Зочин 2019-07-18 202.9.43.89
Шинэ манангийн бох шиг бас л монго лоббигоор туруулээ биз
Зочин 2019-07-18 202.55.191.205
чи 5 км бараагий нь хараад явж чадах уу, малаа
Зочин 2019-07-18 202.179.26.74
Манай хурган дарга нар авгай хүүхдүүд, найз нөхдөө аваад дагаж явж байгаа болов уу… Нүдний булай…
Зочин 2019-07-18 202.126.88.226
dagaj yawaad hool undnaas n idtsen bna lee