Их мастер Б.Мөнгөнтуул мөнгөн медаль хүртэв

Хуучирсан мэдээ: 2019.07.18-нд нийтлэгдсэн

Их мастер Б.Мөнгөнтуул мөнгөн медаль хүртэв

Их мастер Б.Мөнгөнтуул мөнгөн медаль хүртэв

БНХАУ-ын Шаоцын хотод эмэгтэй шатарчдын олон улсын өндөр зэрэглэлийн тэмцээн болж, өчигдөр дүнгээ гаргалаа. Арван өдөр үргэлжилсэн уг тэмцээнд дэлхийн аварга шатарчин дөрөв оролцсон бөгөөд Дэлхийн аварга асан Болгарын тамирчин А.Стефанова есөн өргөөс долоон оноо авч түрүүлэв. Монгол Улсаа төлөөлөн оролцсон их мастер Б.Мөнгөнтуул Энэтхэгийн Д.Харика, БНХАУ-ын Гуо Чигийн хамт зургаан оноогоор 2-4-р байрыг хуваан эзэллээ.

Олон улсын мастер, эмэгтэй их мастер Б.Мөнгөнтуул өнгөрөгч дөрөвдүгээр сард Улаанбаатарт болсон “Ази тивийн 3.3 бүсийн аварга шалгаруулах шатрын тэмцээн”-д эмэгтэй ангилалд дэд байранд орсон. Тэрбээр түрүү байрыг Индонезийн их мастер М.Вардад алдаж, Дэлхийн цомд өрсөлдөх эрхийг авч чадаагүй юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж