ХӨЛБӨМБӨГ: Монгол, Японы тоглолт аравдугаар сард болно

Хуучирсан мэдээ: 2019.07.18-нд нийтлэгдсэн

ХӨЛБӨМБӨГ: Монгол, Японы тоглолт аравдугаар сард болно

ХӨЛБӨМБӨГ: Монгол, Японы тоглолт аравдугаар сард болно

Одоогоос жилийн өмнө ОХУ-ын Москва хотод хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн/ДАШТ/ өндөрлөж, Францын шигшээ баг “Алтан дагина”-ын эзэн болж байсан бол Хорват, Белгийн шигшээ баг мөнгө, хүрэл медальтай нутаг буцаж байлаа. Дэлхийн сая сая хөгжөөн дэмжигчийг татаж байсан ДАШТ-ий дараах эрхийг Персийн булангийн Катар улс авч байсан билээ. Тиймээс ДАШТ-ий эрхийн төлөөх урьдчилсан шатны Азийн бүсийн эхний тоглолт Монгол, Брунейн тоглолтоор нэг сарын өмнө эхэлж байв. Энэхүү урьдчилсан өрсөлдөөнөөс Монгол Улсын шигшээ баг дараагийн тойрогт өрсөлдөх эрхээ аваад байсан түүхэн мөч Үндэсний их баяр наадмын өмнө тохиож байлаа.

Өчигдөр Малайзын нийслэл Куала Лумпур хотод “Катар 2022” /FIFA World Cup Qatar 2022/ ДАШТ болон 2023 онд БНХАУ-д зохиогдох Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны хэсгийн сугалаа болж, багууд хэсэг бүрт сугалаагаар хуваарилагдав.

Монгол Улсын шигшээ баг дэлхийн аваргын арвин туршлагатай Японы шигшээ багтай “F” хэсэгт багтлаа. Энэ удаа Герман мэргэжилтэн Майкл Вайссаар удирдуулсан манай хөлбөмбөгчид Киргиз, Мьянмар, Тажикстаны шигшээ багтай хэсэгтээ багтсан юм.

“F” хэсгийг тэргүүлж буй Японы шигшээ баг “Москва 2018” ДАШТ-д Колумбийг хожиж, Сенегалтай тэнцэж, Польшид хожигдсон ч хэсгийн хоёрдугаар байрт үлдэн Ази тивийг төлөөлөн шилдэг 16 багийн нэгээр үлдсэн юм. “Цэнхэр самуурайнууд” хүрэл медальт Бельгийн шигшээ багт 3:2-оор хожигдон тэмцээнээ дуусгаж байсан ч “Катар 2022”-ын эрхийн төлөөх Азийн бүсийн урьдчилсан тоглолтод Монголын шигшээ багтай өрсөлдөхөөр болж байна.

Монгол Улсын шигшээ баг Японы багтай 1993, 1997 онуудад тоглож байсан түүх бий. Үүнээс гадна Мьянмартай 2011 онд ДАШТ-ий урьдчилсан шатанд таарч нийлбэр дүнгээр цааш өрсөлдөх эрхээ авч чадаагүй гашуун туршлага бий. Мөн Киргизийн багтай 2017 онд "Цунами цом" хэмээх олон улсын тэмцээнд таарч тоглосон ч 4:1-ээр хожигдож байсан юм.

Герман мэргэжилтэн Майкл Вайссаар удирдуулсан Монгол Улсын шигшээ баг эхний тоглолтоо ирэх есдүгээр сард Мьянмар, Киргизийн шигшээ багтай Улаанбаатар хийх бол хариу тоглолт буюу хэсгийн сүүлийн тоглолтуудыг 2020 онд Япон болон Киргизийн талбайд хийнэ.

Түүхэн амжилт гаргаж ДАШТ-ий Азийн бүсийн урьдчилсан хоёрдугаар шатанд үлдсэн Монгол Улсын шигшээ баг буюу “Талын хөх чононууд”-ад бүхий л боломжоо дайчлах үлдлээ. Тэд өнөөдрөөс эхлэн Монголын хөгжөөн дэмжигч нартаа бэлэг барихаар бэлтгэлдээ гарсан нь илт.

Азийн бүсийн 40 баг таван хэсэгт хуваагдаж, хэсгийн эхний тоглолтууд ирэх есдүгээр сард 5-наас 10-ны өдрүүдэд болох хуваарьтай. “F” хэсэгт Японы хүчирхэг багтай багтсан Монгол Улсын шигшээ багийн хуваарийг хүргэе.

Сануулахад, Монгол Улсын шигшээ баг “Катар 2022” /FIFA World Cup Qatar 2022/ ДАШТ болон 2023 онд БНХАУ-д зохиогдох Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны хэсгийн сугалаанд оролцохын өмнө хүндхэн хоёр тоглолтыг давсан юм.

Монгол, Бруней Даруссаламын эхний тоглолт зургадугаар сарын 11-ий өдөр Улаанбаатарт болоход манай хөлбөмбөгчид 2:0-оор хожин давуу эрхийг авсан. Улмаар хариу тоглолт Брунейн талбайд болж, 2:1-ээр талбайн эзэд хожсон ч нийлбэр дүнгээр 2:1-ээр Монгол Улсын баг дараагийн шатанд шалгаран үлдсэн юм.

ТОГЛОЛТЫН ХУВААРЬ: /2019-2022/

A хэсэг: БНХАУ, Сири, Филиппин, Мальдив, Гуам
B хэсэг: Австрали, Йордан, Тайвань, Кувейт, Балба
C хэсэг: Иран, Ирак, Бахрейн, Хонконг, Камбож
D хэсэг: Саудын Араб, Узбекистан, Палестин, Йемен, Сингапур
E хэсэг: Катар, Оман, Энэтхэг, Афганистан, Бангладеш
F хэсэг: Япон, Киргизстан, Тажикистан, Мьянмар, Монгол
G хэсэг: АНЭУ, Вьетнам, Тайланд, Малайз, Индонез
H хэсэг: Өмнөд Солонгос, Ливан, Хойд Солонгос, Туркменистан, Шри-Ланк

Монголын багийн тоглолтын хуваарь: 

  1. МОНГОЛ – МЬЯНМАР 2019.09.05
  2. МОНГОЛ – ТАЖИКСТАН 2019.09.10
  3. ЯПОН – МОНГОЛ 2019.10.10
  4. МОНГОЛ – КИРГИЗ 2019.10.15
  5. МЬЯНМАР – МОНГОЛ 2019.11.19
  6. ТАЖИКСТАН – МОНГОЛ 2020.03.26
  7. МОНГОЛ – ЯПОН 2020.03.31
  8. КИРГИЗ – МОНГОЛ 2020.06.04

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж