Элон Маск бодлоороо гар утас, компьютер удирдах технологи танилцуулав

Хуучирсан мэдээ: 2019.07.17-нд нийтлэгдсэн

Элон Маск бодлоороо гар утас, компьютер удирдах технологи танилцуулав

Элон Маск бодлоороо гар утас, компьютер удирдах технологи танилцуулав

Нэртэй технологийн бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагч Элон Маск хүний тархийг компьютертэй холбох технологи хөгжүүлж буй “Neuralink” компаниа анх удаа танилцууллаа.

Сансар руу хүмүүсийг аялуулах “SpaceX” компанийг үндэслэгч тэрбээр энэ удаад саажиж, хөдөлгөөнгүй болсон хүмүүст зориулан бодлоороо гар утас, компьютер удирдах технологи санаачлан хөгжүүлж эхэлжээ.

Үснээс ч нарийн, уян цахилгааны утас ашигласнаар тархины эд эсийг гэмтээлгүй хүний толгойд чип суулгах замаар мэдээлэл дамжуулах нь тус технологийн гол санаа аж.

Энэхүү технологийг цаашид хөгжүүлснээр гавлын ясыг өрөмдөж, нүх гаргалгүйгээр лазерь цацраг ашиглан мэс засал хийх боломжтой болох юм байна. Туршилтын мэс заслыг ирэх жилийн сүүл гэхэд хийхээр төлөвлөжээ.

Эх сурвалж: THE VERGE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж