ОХУ-ын Хөдөө аж ахуйн яамны сайд Дмитрий Патрушев “2018-2019 оны дүнгээр улаан буудайн экспортын хэмжээгээр ОХУ дэлхийд тэргүүлсэн хэвээр байхаар байна. Ингэснээр Орос өмнө нь энэ төрлийн экспортоор тэргүүлж байсан АНУ болон Европын холбооны улсуудыг ардаа орхилоо” хэмээн “РИА Новости” агентлагт мэдээллээ.
2017-2018 оны дүнгээр ОХУ 43,3 сая тонн үр тариа экспортолсны 35,2 сая нь улаан буудай байжээ. Мөн хугацаанд АНУ 25,5 сая тонн, Европын холбоо 24 сая тонн, Канад 24,5 сая тонн улаан буудай тус тус экспортолсон байна.
"Совэкон" төвийн тэргүүн Андрей Сизовын хэлснээр дэлхийн нийт улаан буудайн 20 орчим хувийг Оросын улаан буудай эзэлж буй аж. Хөдөө аж ахуйн яамны урьдчилсан тооцоогоор, энэ жил ОХУ 45 сая тонн үр тариа, түүн дотор 36 сая тонн улаан буудай экспортлох юм байна.
Холбоотой мэдээ