ОХУ-ын Калининград хотын зоопаркийн ажилчид үйлчлүүлэгч нарт хандан амьтдад тоглоом өгөхгүй байхыг анхааруулжээ. Зоопаркийн хэвлэлийн төлөөлөгч Екатерина Михаиловагийн хэлснээр, саяхан Пухлика нэртэй илбэнхийн зулзага нэгэн үзэгчийн шидэж өгсөн тоглоомыг идэх юм гэж андууран идсэн тохиолдол гарчээ.
Тэрбээр “Амьтдад тоглоом битгий өгөөч гэж бид гуйж байна. Идэх юм ч өгсний хэрэггүй. Амьтад өгсөн зүйлийг долоож, хазаж, залгих тохиолдол гарч байна. Пухлика бол сүүлийн тохиолдол нь. Хэрвээ шидсэн зүйлийг чинь амьтад андууран залгихыг харвал бидэнд нэн даруй мэдэгдэх хэрэгтэй. Энэ нь амьтдын эрүүл мэндийг хамгаалж байгаа хэрэг” хэмээн хэлсэн байна. Зоопаркийн зүгээс амьтдад зориулан биед нь хор учруулахгүй тоглоомыг зориуд бэлтгэн тоглуулдаг аж.
Калининград хотын зоопарк Оросын эртний зоопаркийн нэг юм. Энэ паркийг 1895 онд Германы бизнесмен Герман Клаасс байгуулжээ. Одоо тэнд 300 гаруй төрлийн 2000 амьтан бий бөгөөд тэдгээрийн тал нь “Улаан ном”-д бүртгэгдсэн амьтад юм.
Холбоотой мэдээ