Жуулчдад зориулсан Tatarstan Tourist Pass апп гаргажээ

Хуучирсан мэдээ: 2019.07.18-нд нийтлэгдсэн

Жуулчдад зориулсан Tatarstan Tourist Pass апп гаргажээ

Жуулчдад зориулсан Tatarstan Tourist Pass апп гаргажээ

ОХУ-ын Татарстаны Аялал жуулчлалын төв Татарстаны "Ак Барс" банк хамтран жуулчдад зориулсан Tatarstan Tourist Pass гар утасны апп гаргасан байна. Уг апп нь жуулчдад зориулсан бүхий л мэдээллийг багтааснаас гадна банкны үйлчилгээг бас санал болгож байгаа юм хэмээн Татарстаны Аялал жуулчлалын газраас мэдээлэв.

“Энэ апп нь жуулчдад хөтөч болохоос гадна баар, цэнгээний газар, үзвэр үйлчилгээний газарт 15 хувийн хөнгөлөлттэй үйлчлүүлэх боломж олгож байна. Татарстаныг зорин ирсэн жуулчид энэ апп-ыг татан авч үйлчлүүлснээр цаг заваа төдийгүй хэтэвчтэй мөнгөө ч бас хэмнэнэ” хэмээн онцолжээ.

Апп-ыг татан авснаар жуулчдад банкны цахим данс автоматаар нээгдэх учраас банкны салбар руу очих хэрэггүй аж. Апп-ыг туршилтын журмаар зургадугаар сарын дундуур гаргасан бөгөөд өнөөдрийн байдлаар 200 орчим хэрэглэгчтэй болжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж