“Ёохор 2019” наадам эхэллээ

Хуучирсан мэдээ: 2019.07.17-нд нийтлэгдсэн

“Ёохор 2019” наадам эхэллээ

“Ёохор 2019” наадам эхэллээ

Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг Хэнтий аймгийн эвент арга хэмжээ “Ёохор” наадам өнөөдөр (2019.07.17) эхэллээ. Буриад түмний уламжлалт ардын тойрон бүжиг ёохорыг хадгалж хамгаалан, хойч үедээ өвлүүлэх, албан болон албан бус сургалтыг өргөжүүлэх, ёохор бүжгийн хамтлагийг тодруулан алдаршуулах, дэмжих чиглэлээр тодорхой үйл ажиллагаа явуулж, утга соёлын өвийг баяжуулан хөгжүүлэх ажлыг тогтмолжуулан  аялал жуулчлалын томоохон ажил болж чаджээ.

Тав дахь жилдээ зохион байгуулагдаж буй "Ёохор" наадмын үеэр эрдэм шинжилгээний хурал, хүчит бөхийн барилдаан, буриад сурын харваа, хатир жороо морьдын уралдаан, сээр цохих наадам зэрэг буриад ястны зан заншил, соёл, үндэсний спортын онцлогийг харуулсан тэмцээн уралдаан болох юм.

Хэнтий аймгийн Батширээт сумын ИТХ-аас 2015 онд "Ёохор” наадмыг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар тогтоол гаргажээ. Түүнээс хойш "Ёохор" наадам жил бүр зохион байгуулагдсан бөгөөд сүүлийн жилүүдэд олон улсын наадам болон өргөжсөн байна.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж