Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин багийн “Цагаан тохой” гэдэг газар “Ерөө байгалийн хишиг” ХХК-ийн 10 ажилтан зугаалж явснаас Өвөрхангай аймгийн Тарагт сумын харъяат, иргэн Б /24 настай, эрэгтэй/ долдугаар сарын 13-ны өдрийн 17:00 цагийн орчим “Ерөө” голын усанд живсэн тухай дуудлага иржээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын зургаан албан хаагч, Цагдаагийн газрын дөрвөн албан хаагч, “Ерөө байгалийн хишиг” ХХК-ийн 10 ажилтан, нийт 20 хүн, таван автомашинтай эрэн хайх ажиллагааг эхлүүлж, долдугаар сарын 16-ны өдрийн 08:34 цагт иргэн Б /24 настай, эрэгтэй/-ийн цогцсыг осолдсон газраас 200 метрийн зайд “Цагаан тохой” гэдэг газар, “Ерөө” голын эргээс олж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.
Иймд аялал зугаалгаар явахдаа анхаарал болгоомжтой байж, архи дарс хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг холбогдох албадаас иргэддээ анхааруулж байна.
Б.ЖАРГАЛ