Малайзын агаарын тээврийн 298 хүнтэй нисэх онгоц пуужинд оногдож, Украины зүүн хэсэгт сүйрсний таван жилийн ой өнөөдөр (долдугаар сарын 17) тохиож байна. Европын холбоо болон хохирогчдын ар гэрийнхэн ОХУ-д хандан, “MH17” дугаартай нислэг сүйрэхэд ямар нэгэн байдлаар оролцсон гэх хариуцлагаа хүлээн зөвшөөрөхийг ОХУ-аас хүсчээ.
Мөн Европын холбооноос хариуцлагаа хүлээн зөвшөөрч, мөрдөн шалгах ажиллагаанд бүрэн хамтарч ажиллахыг ОХУ-д уриалжээ. ОХУ нь Украины зүүн хэсэгт пуужинд оногдож сүйрсэн Малайзын нисэх онгоцны сүйрэлд ямар ч холбоогүй гэж мэдэгдэж буй билээ.
Амстердамаас Куала-Лумпур хүрэхээр хөөрсөн "Боинг" нисэх онгоц 2014 оны долдугаар сарын 17-нд сүйрсэн юм. Тухайн үед Украины зүүн хэсэгт Оросын талыг баримтлагчид салан тусгаарлах бослого тэмцэл өрнүүлээд байв.
Эх сурвалж: THE MOSCOW TIMES
Холбоотой мэдээ