Тээврийн хэрэгслийг дахин боловсруулах цогц үйлчилгээний төв байгуулна

Хуучирсан мэдээ: 2019.07.17-нд нийтлэгдсэн

Тээврийн хэрэгслийг дахин боловсруулах цогц үйлчилгээний төв байгуулна

Тээврийн хэрэгслийг дахин боловсруулах цогц үйлчилгээний төв байгуулна

Манай улсад ашиглалтаас хасагдсан тээврийн хэрэгсэл болон ашиглалтын улмаас үүсэж буй хог хаягдлыг устгах, дахин боловсруулах зохицуулалт, үйлдвэрлэл байхгүй. Үүний улмаас автомашин, дугуй, аккумулятор, ашиглагдсан тос, масло, хөргөлтийн шингэн гэх мэт хог хаягдал нь агаар, хөрсний бохирдлыг бүрдүүлэгч нэг эх үүсвэр болсон билээ. 2018 оны байдлаар манай улсад нэг сая орчим тээврийн хэрэгсэл бүртгэлтэйгээс 30 хувь нь 20 ба түүнээс дээш жил болжээ.

Дээрх асуудлыг шийдэх зорилгоор ЗТХЯ, БНСУ-ын хөрөнгө оруулалттай “Монгол авто ресаикл парк” ХХК ашиглалтаас хасагдсан тээврийн хэрэгслийг дахин боловсруулах талаар хамтран ажиллах санамж бичиг байгуулж, цогц үйлчилгээний төв барихаар боллоо. Тус төвийн барилгын ажлыг Улаанбаатар хотын “Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк”-д энэ оны есдүгээр сараас эхлүүлэн 2020 оны эхний улиралд багтаан дуусгахаар төлөвлөжээ.

Тээврийн хэрэгслийг дахин боловсруулах цогц үйлчилгээний төв нь жилд ашиглалтаас хасагдсан 5000 тээврийн хэрэгслийг цуглуулах, задлах, ангилах, сэргээн ашиглах, дахин боловсруулах, устгах аж. Тус төв ашиглалтад орсноор 50 орчим ажлын байр бий болно гэж тооцоолсон байна.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж