Нийслэлд өнгө үзэмж нэмсэн томоохон бүтээн байгуулалтууд | News.MN

Нийслэлд өнгө үзэмж нэмсэн томоохон бүтээн байгуулалтууд

Хуучирсан мэдээ: 2019.07.18-нд нийтлэгдсэн

Нийслэлд өнгө үзэмж нэмсэн томоохон бүтээн байгуулалтууд

Нийслэлд өнгө үзэмж нэмсэн томоохон бүтээн байгуулалтууд

"Ньюс" агентлаг долоо хоног бүрийн Пүрэв гаригт "Яам, агентлагаар сонин юутай вэ" буланг бэлтгэн хүргэдэг. Энэ удаагийн дугаараараа Зам, тээврийн хөгжлийн яамны онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

ШИНЭ НИСЭХ БУУДАЛ АШИГЛАЛТАД ОРСНООР АГААРЫН ТЭЭВРИЙН УРСГАЛ ГУРАВ ДАХИН НЭМЭГДЭНЭ

Монгол Улсын агаарын тээврийн салбарын томоохон бүтээн байгуулалт болох Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын барилга угсралтын ажил дуусч, концессын гэрээг энэ сарын 5-нд  үзэглэлээ. Ингэснээр ирэх 15 жилийн хугацаанд Монгол, Японы хамтарсан “Нью интернэйшнл эйрпорт” ХХК шинэ нисэх буудлын менежментийг концессоор хэрэгжүүлэх юм. “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд одоогоор гадаадын долоон авиа компани нислэг үйлдэж байна. Шинэ нисэх онгоцны буудал руу шилжүүлснээр энэ тоо хоёр дахин нэмэгдэнэ.

Олон улсын энэхүү нисэх онгоцны шинэ буудал жилдээ гурван сая орчим хүн хүлээн авч, 22 мянган агаарын хөлгөөр үйлчлэх хүчин чадалтай гэж тооцоолсон. “Чингис хаан” нисэх онгоцны буудлыг бид сургалтын бааз, засвар үйлчилгээний төв болгоно. Шинэ нисэх онгоцны буудал үйл ажиллагаагаа явуулж эхэлмэгц 720 хүнийг ажлын байраар хангах юм.

Концессын гэрээний хэрэгжих хугацаа 15 жил бөгөөд концесс эзэмшигчид гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш арван сарын дотор өөрийн хөрөнгөөр бэлтгэл ажлаа ханган, шинэ нисэх буудлын үйл ажиллагааг эхлүүлэхээр төлөвлөж буй.

МОНГОЛЫН АНХНЫ ХУРДНЫ АВТО ЗАМ АШИГЛАЛТАД ОРЛОО

Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг, Хөшигийн хөндий дэх Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудал чиглэлийн 32,2 километр Монголын анхны хурдны авто замын нээлт энэ сарын 5-ны өдөр боллоо. Уг авто зам ашиглалтад орсноор Олон улсын нисэх онгоцны шинэ буудал Улаанбаатар хоттой хурдны авто замаар холбогдож, иргэдийн тав тухтай, түргэн шуурхай зорчих боломж бүрдэх юм.

Төслийн хүрээнд 32,2 километр асфальтбетон хучилттай хурдны авто зам, мөн дагалдах хиймэл байгууламжууд болох нийт зургаан ширхэг гүүр, явган зорчигч, тээврийн хэрэгсэл, мал, амьтан нэвтрэх зориулалттай 20 ширхэг нүхэн гарц, 28 ширхэг дугуй хоолой тус тус баригдсан.  Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан “Ард иргэд нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Энэ зам бол тууш зам. Тууш замаар 100 километрийн хурдтай явна. Гэхдээ энэ замыг хурдалдаг зам гэж ойлгож болохгүй. Автобусны зогсоол байхгүй, эргэн тойрон орц, гарц байхгүй. Хурдны зам дээр хурд хэмжигч, камер байршуулсан” гэсэн юм.

Энэ жил Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70, найрсаг хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсны 25 жилийн ой тохиож байгаа бөгөөд зам, тээврийн салбарт тус ойг угтсан олон ажил хийгдэж байгаагийн нэг нь энэхүү Монголын анхны хурдны авто замын бүтээн байгуулалт юм.

"ASIANA AIRLINES" КОМПАНИ СӨҮЛ-УЛААНБААТАР-СӨҮЛ ЧИГЛЭЛД ШУУД НИСЛЭГ ҮЙЛДЭЖ ЭХЭЛЛЭЭ

БНСУ-ын агаарын тээврийн хоёр дахь том компани болох "Asiana Airlines" өнгөрөгч сард Улаанбаатар хотод төлөөлөгчийн газраа нээсэн бөгөөд талууд сүүлийн хоёр жилийн хугацаанд харилцан зөвшилцсөний эцэст шийдэлд хүрч, энэ сарын 9-нөөс Сөүл-Улаанбаатар-Сөүл чиглэлд шууд нислэг үйлдэж эхэллээ.

Сүүлийн жилүүдэд Монгол Улс, БНСУ-ын харилцаа, хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж, тэр хэрээр хоёр орны хооронд зорчих зорчигчдын урсгал нэмэгдэн, агаарын тээврийн нислэгийн тоо, чиглэлийг нэмэх зайлшгүй шаардлага, хэрэгцээ тулгарч байгаа юм. "Asiana Airlines" компани Сөүл-Улаанбаатар-Сөүл чиглэлд шууд нислэг үйлдэж эхэлснээр дээрх бэрхшээлийг хөнгөвчлөхөд эерэг үр дүн авчирна гэж талууд үзэж байна.

Түүнчлэн Монгол Улсыг зорин ирэх БНСУ-ын иргэд төдийгүй дамжин өнгөрөх гадаадын иргэд, гадаад орныг зорих монголчуудад үзүүлэх нислэгийн үйлчилгээний чанар сайжрах, нислэгийн компаниудын өрсөлдөөн бий болсноор тийзийн үнэ буурах, аяллын зардлын хэмнэлт үүсэх боломжтой юм. Цаашид 290 хүний суудалтай A330-300 агаарын хөлгөөр долоо хоногийн Мягмар, Пүрэв, Бямба гаригуудад тогтмол нислэг үйлдэнэ.

НИЙСЛЭЛД ХИЙГДЭЖ БУЙ ЗАМ ЗАСВАРЫН АЖЛУУД:

СОНСГОЛОНГИЙН ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ХААЖ, ЗАСВАРЫН АЖЛЫГ ЭХЛҮҮЛЭВ

БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй “Туул гол дээгүүрх Баянзүрхийн 321.4 у/м болон Сонсголонгийн 289.4 у/м төмөр бетон гүүрийг шинээр барих” төслийн хүрээнд шинэ гүүрний хөдөлгөөнийг энэ сарын 5-ны өдөр нээж, ашиглалтад оруулсан. Үргэлжлүүлэн хуучин гүүрний хөдөлгөөнийг энэ сарын 16-ны өдрөөс хааж, засварын ажлыг эхлүүлж, хоёр сарын хугацаанд гүйцэтгэж дуусахаар төлөвлөөд байна.

ЦЭЦЭГ ТӨВИЙН УУЛЗВАРЫГ ЭНЭ САРЫН 19-НИЙГ ХҮРТЭЛ ХААЛАА

Чингэлтэй дүүргийн  1-р хороо, Цэцэг төвийн уулзварын авто замын хөдөлгөөнийг энэ сарын 16-наас 18-ны өдрийн хооронд хааж,  Хууль зүйн яамны захиалгаар “Хурд Групп” ХХК нь дулааны шугамын өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэж байна.

 

"ГҮҮРЭН ГАРЦ БАРИХ” АЖЛЫН ЯВЦ 65 ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

“Замын цагдаагийн ойролцоох гүүрэн гарц барих” ажлын явц 65 хувьтай үргэлжилж байна. Төмөр замаар тусгаарлагдсан хотын төвийн хэсгүүдийг холбосон саадгүй нэвтрүүлэх чадвар бүхий босоо тэнхлэгийн гол замын сүлжээ бий болгож, хөдөлгөөний аюулгүй байдал хангагдах, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, иргэдээ ая тухтай саадгүй зорчуулах, зорчигч тээвэрлэгчдийн цаг хугацааг хэмнэх, Нийслэл хотын өнгө үзэмжийг сайжруулах зэрэг олон өндөр үр ашигтай гүүрэн гарц юм.

БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох урт хугацааны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй уг төслийн хүрээнд Олимпийн гудамж, Их Монгол Улсын гудамжийг холбосон дөрвөн эгнээ, 470 метр урттай төмөр бетон гүүр баригдаж, үндсэн гүүрийг Нарны замтай холбох нийт 1077 метр урт гүүр ба налуу замууд, Их Монгол Улсын гудамж, Олимпийн гудамжийг өргөтгөх шинэчлэлтийн ажил хийгдэж байна.

Нийслэлийн өнгө үзэмжийг нэмсэн томоохон бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэгчээр “Хятадын Төмөр замын 20-р товчоо корпораци” ажиллаж байгаа бөгөөд Хятад, Монголын 300 гаруй инженер, техникийн ажилчид ирэх есдүгээр сард үндсэн гүүр, B, C рампын хөдөлгөөнийг нээхээр ажиллаж байна.

100 АЙЛЫН АВТО ЗАМЫГ ХЭСЭГЧЛЭН ХААНА

Нийслэлийн авто замын хөгжлийн газраас мэдээлснээр 100 айлын 1,6 км замын өргөтгөл шинэчлэлтийн ажил эхэлж байгаатай холбоотойгоор 32-ын тойргоос 100 айлын уулзвар хүртэлх авто замыг гурван хэсэгт хуваан хэсэгчлэн хааж, зам барилгын ажлыг эхлүүлжээ. Тухайлбал, Хангай хотхоноос УБЕГ хүртэлх 0,6 км авто замыг долдугаар сарын 15-ны өдрөөс долдугаар сарын 28-ныг хүртэл, УБЕГ-аас 100 айлын уулзвар хүртэлх 0,7 км авто замыг долдугаар сарын 28-ны өдрөөс наймдугаар сарын 15-ныг хүртэл тус тус хааж, авто замын өргөтгөл шинэчлэлийн ажил хийж буй юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2019-07-18 66.181.161.8

Япончууд мөнгөтэй гөө ирээд Монголчуудаар бариулаад ,капи улаан мөнгө авалгүй , аригато (баярлала ) гэж хэлээд л яваад өгдөг ..Хятадууд мөнгөтэйгөө , материалтайгаа , хүнтэйгээ ирж хийгээд ,, мөнгөө хурдан төлөөрэй ,, гэж хэлээд л яваад өгдөг …ялгаа ч их байна шүү !

Avatar

Зочин 2019-07-18 107.77.173.4

Улаан оросууд 70 жил Монголыг колоничилчихоод ганц олигтой зам гүүр бариагүй ядахнаа Улаанбаатараас хойд хил хүртэл нэг аятайхан зам тавчихаагүй хэвтэж манайхаас 10 тэрбум доллар нэхэж лалартсан даа…..

Avatar

Зочин 2019-07-18 66.181.161.3

Өгдөг нь буруу байхгүй юу!!! СССР олон 10 жилийн турш Монголын нутаг дэвсгэрт цэргээ байрлуулж, байгаль экологид учруулсан хохирол, цэрэг байрлуулсны үнэ төлбөр г.м. нарийн тооцоо хийвэл манайх Орост өглөгтэй биш, харин авлагатай гарч болох байсан!!! Гэтэл Н.Энхбаяр улс төрийн ко-ко авахын тулд өөрөө санаачлан гүйж очиж Их өрийг Орост төлсөн шүү дээ!!!

Avatar

Зочин 2019-07-18 107.77.173.4

Нөгөө муу хэлээд хараагаад байдаг х***а нар л уу…..орос ах нар хаана явна хөө?

Avatar

Зочин 2019-07-18 107.77.173.4

Х у ж а а

Avatar

54445 2019-07-18 122.201.23.44

Ши Жинпин даргад баярлаа гж хэлхүү дэ хэхээ

Avatar

Зочин 2019-07-18 202.70.34.130

хэрэлдэхээ багасгаад ингээд хийх юмаа хийцгээгээд явчихдаг бол хөгжих ч уг нь юу байхав дээ

Avatar

Зочин 2019-07-18 202.9.43.89

Энэ шулуун замдаа тэгээд баруун зуун салсан ганц ганц салаа хийчихгуй яасан юм мал амьтан мэлхий явган хун гарах нухэн гарц хийхгуй яаж байгаан унэн будуулэг варвар хуний толоо биш юмнууд хийх юмаа та нар ухээч

Avatar

Од 2019-07-18 72.35.247.140

хурдны замын стандарт гэж нэг юм байдын хөгшөөн мэдэхгүй юмаа бүү чалч

Avatar

санаа 2019-07-18 112.72.8.90

сайхан байнаа. гэхдээ дандаа зээлээр, өөрсдийн мөнгө гэж байхаа больсон догоо

Avatar

Ardayush 2019-07-18 112.72.9.51

ene zamaa haasan baisan, hezee neeh veee?

Avatar

zochin 2019-07-18 103.229.123.224

bidnii 7 turliin tatvaraar ene zam barilga hiicheed gadnaas irsen tuslamj handiviig bugdiig ni karmandaa shaasan 65 hulgaichuud. neg ch ajliin bair nemegdsengui neg ch oron suuts humuustee ugsungui. dollar 2700 mah 16000 hurgecheed saihan ineej suuna aa ta nar? jargal chini duusnaa 20 ond

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж