Холбооны шүүх өнгөрсөн Мягмар гариг (2019.07.16)-т АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын зөвлөх асан Рожер Стоуныг фэйсбүүк, твиттер, инстаграм ашиглахыг хориглосон шийдвэр гаргажээ. Дүүргийн шүүгч Эми Берман Жексон түүнийг шүүх хурал хүртэл батлан даалтад гарах нөхцөлийг зөрчсөн хэмээн үзэж, батлан даалтаар гаргах шийдвэрээ цуцалж байсан удаатай аж.
Трампын зөвлөх асан тэрбээр өнгөрсөн хоёрдугаар сард болсон шүүх хурал дээр инстаграмд байршуулсан зургийнхаа талаар тайлбар өгчээ. Стоуныг Флорида муж улсын Форт-Лодердейл хотод өнгөрсөн нэгдүгээр сард баривчилжээ.
АНУ-ын Ерөнхийлөгчийн 2016 оны сонгуулийн кампанит ажлын үеэр оросуудтай холбоотой байсан гэх хэрэгт Трампыг буруутган, мөрдөн шалгаж байсан тусгай прокурор Роберт Мюллер нь Рожер Стоуныг Трампын өрсөлдөгч, Ардчилсан намаас нэр дэвшигч Хиллари Клинтоны сонгуулийн ажилд сөргөөр нөлөөлж болзошгүй баримт бичгүүдийг "Викиликс" сайтаас хакеруудаар хулгайлуулахыг оролдсон гэж буруутгасан байна.
Трампын зөвлөх асанд шүүхээс олон нийтэд ямар нэгэн мэдээлэл өгөхгүй байхыг анхааруулаад, шүүхийн үйл ажиллагаа дуустал АНУ-ыг орхин явахыг хоригложээ. Түүнд холбогдох шүүх хурал ирэх арваннэгдүгээр сарын 5-ны өдөр төлөвлөгдсөн байна.
Рожер Стоун нь Трампад холбогдох хэрэгт холбогдсон 34 хүний нэг юм. АНУ-ын Ерөнхийлөгчид холбогдох хэрэгт холбоотой ихэнх хүмүүс ял шийтгэл эдэлсэн билээ.
Эх сурвалж: THE WALL STREET JOURNAL
Холбоотой мэдээ