Ираны засгийн газраас энэ долдугаар сард Хятадын жуулчдыг аль болох их хэмжээгээр татахаар төлөвлөжээ. Энэ нь АНУ-ын эдийн засгийн хориг сэргэснээс үүдэн, эдийн засагт нь дарамт учирч буйн эсрэг Ираны эрх баригчдын авч буй арга хэмжээнүүдийн нэг аж. Ираны аялал жуулчлалын агентлагаас мэдээлснээр, энэ онд Хятадаас нийтдээ хоёр сая жуулчин авах зорилт тавьжээ. Иранд өнгөрсөн онд ердөө 52 мянган хятад жуулчин ирсэн байэа.
Хятад нь жуулчдын тоогоороо дэлхийд тэргүүлдэг төдийгүй өнгөрсөн онд гэхэд хятад иргэд 233 тэрбум фунт-стерлингийг гадаад аялалд зарцуулжээ. Гэтэл Хятадын 1.4 тэрбум гаруй хүн амын ердөө есөн хувь нь гадаад паспорттай аж.
АНУ-ын эдийн засгийн хориг сэргэснээс үүдэн Ираны эдийн засаг энэ онд зургаан хувиар хумигдах урьдчилсан төлвийг Олон улсын валютын сан гаргажээ. Иран нь газрын тосны экспортын орлогоос ихээхэн хамааралтай бөгөөд эдийн засгаа тэлэхийн тулд бусад салбараа хөгжүүлэхийг хичээж буй юм.
Эх сурвалж: THE TELEGRAPH