“Гонгорын Бумба”-ны тахилга өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон бөгөөд олны хөлд дарагдсан байна. Бумбын тахилгыг Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Амарбаясгалант хийдэд жилд хоёр удаа зохион байгуулдаг. Энэ жилийн эхний буюу зуны тахилга өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон байна. Тахилгын үеэр 600 бумба цугларсан бол 1000 гаруй сүсэгтэн оролцжээ. “Гонгорын Бумба”-ны намрын тахилга ирэх наймдугаар сард болох гэнэ. Энэ үеэр Сэлэнгэ аймгийн брэнд бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг зохион байгуулахаар болсон байна.
Б.ЗУЛ