“Мэдлэг, төрийн бодлого, тэгш бус байдал” сэдвийг хэлэлцлээ

Хуучирсан мэдээ: 2019.07.17-нд нийтлэгдсэн

“Мэдлэг, төрийн бодлого, тэгш бус байдал” сэдвийг хэлэлцлээ

“Мэдлэг, төрийн бодлого, тэгш бус байдал” сэдвийг хэлэлцлээ

Юнескогийн нийгмийн өөрчлөлтийн удирдлага хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж буй “Нийгмийн тэгш бус байдлыг бууруулах нь: Мэдлэгээс төрийн бодлогод” сэдэвт гурван өдрийн семинар өнөөдөр /2019.07.17/ Төрийн ордонд эхэллээ.

Тус семинарыг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын зөвлөх Д.Бадарчийн санаачилгаар зохион байгуулж байгаа юм.

Монгол Улсын хэмжээнд нийгмийн тэгш бус байдлыг бууруулахын тулд судалгааны ажил, шийдвэр гаргагчдын хоорондын уялдаа холбоог сайжруулах, зохих чадавхийг хөгжүүлэх зорилгоор зохион байгуулж байгаа семинарыг нээж Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга дарга Д.Оюунхорол хэлсэн үгэндээ, “Бидний тодорхойлж байгаа шийдвэрлэх хүчин зүйл бол хүмүүсийн хооронд итгэл дүүрэн харилцааг бий болгосон, хүүхэд залуучуудад чанартай боловсрол эзэмших боломжийг бүрдүүлсэн, стресс, хүчирхийлэл багатай, сэтгэлзүйн хувьд тогтвортой эрүүл нийгмийг тогтооход туслах юм.

Хууль тогтоомжийн төслийг судалгаа, нотолгооны үндсэн дээр боловсруулж байх төрийн бодлого болон эрдэм судлалын ажлын үр дүнгийн уялдаа холбоог сайжруулах шаардлагатай байна.

Тийм ч учраас УИХ-аас нийгмийн тэгш байдлын асуудалд онцгой анхаарч, тэгш бус байдлыг арилгах шийдлийг эрж хайх зорилгоор энэхүү семинарыг зохион байгуулж байна” гэв.

Тэрбээр мөн хэлсэн үгэндээ сүүлийн 60-аад жилийн хугацаанд Монгол Улс Юнескотой үр өгөөжтэй хамтын ажиллагааг хөгжүүлж ирснийг тэмдэглэлээ.

Мөн семинарын нээлтэнд Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Д.Рэгдэл, Юнескогийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Уянга нар үг хэллээ.

Дараа нь эхний өдрийн семинарын хоёр гол илтгэлийг танилцууллаа.

Эхний илтгэлийг Юнескогийн Судалгаа, бодлого, форсайтын секцийн эрхлэгч Жон Кроули “Тэгш бус байдлын талаарх судалгаа-төрийн бодлогын шүтэлцээ” сэдвээр, хоёр дахь илтгэлийг МУИС-ийн Нийгмийн судалгааны хүрээлэнгийн захирал О.Мөнхбат “Монголын нийгэм дэх тэгш бус байдал-төлөв байдал, чиг хандлага” сэдвээр танилцуулав.

Үргэлжлүүлэн эрдэмтэн судлаачид “Тэгш бус байдлын талаарх судалгаа, үзэл баримтлал, танин мэдэхүй”, “Монгол Улсад нийгмийн тэгш бус байдлыг бууруулах чиглэлээр өрнөж буй хамтын ажиллагаа” сэдвээр илтгэлүүдийг танилцууллаа.

Гурван өдөр үргэлжлэх семинарын эхний өдөр ийнхүү “Мэдлэг, төрийн бодлого, тэгш бус байдал” сэдвийн хүрээнд болж байна.

Семинар маргааш өглөө 09.00 цагаас Төрийн ордонд үргэлжилнэ.

Семинарыг УИХ-ын Тамгын газар, Шинжлэх ухааны академи, Юнескогийн Нийгэм, хүмүүнлэгийн сектор,  Юнескогийн Монголын үндэсний комисс хамтран зохион байгуулж байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж