АНУ байлдааны онгоцоо Туркт худалдахгүй

Хуучирсан мэдээ: 2019.07.17-нд нийтлэгдсэн

АНУ байлдааны онгоцоо Туркт худалдахгүй

АНУ  байлдааны онгоцоо Туркт худалдахгүй

АНУ-аас “F-35” байлдааны нисэх онгоцоо Туркт худалдахгүй хэмээн  ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдлээ. Туркийн засгийн газраас ОХУ-аас “S-400” пуужингийн довтолгооноос хамгаалах системийг худалдан авснаас үүдэн АНУ нь байлдааны нисэх онгоц худалдах гэрээгээ цуцалж байна. Турк улсаас нийт 100 ширхэг “F-35” байлдааны нисэх онгоц худалдан авах саналыг АНУ-д ирүүлээд байжээ.

Түүнчлэн АНУ-ын экс ерөнхийлөгч Барак Обамагийн үед Турк улсад пуужингийн системээ худалдах гэрээг байгуулж чадаагүй хэмээн Дональд Трамп шүүмжилжээ. Турк улс нь АНУ-ын тэргүүлдэг Умард Атлантын цэргийн эвсэл буюу “NATO” байгууллагын гишүүн юм.

Эх сурвалж: Associated Press

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж