АНУ-аас “F-35” байлдааны нисэх онгоцоо Туркт худалдахгүй хэмээн ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдлээ. Туркийн засгийн газраас ОХУ-аас “S-400” пуужингийн довтолгооноос хамгаалах системийг худалдан авснаас үүдэн АНУ нь байлдааны нисэх онгоц худалдах гэрээгээ цуцалж байна. Турк улсаас нийт 100 ширхэг “F-35” байлдааны нисэх онгоц худалдан авах саналыг АНУ-д ирүүлээд байжээ.
Түүнчлэн АНУ-ын экс ерөнхийлөгч Барак Обамагийн үед Турк улсад пуужингийн системээ худалдах гэрээг байгуулж чадаагүй хэмээн Дональд Трамп шүүмжилжээ. Турк улс нь АНУ-ын тэргүүлдэг Умард Атлантын цэргийн эвсэл буюу “NATO” байгууллагын гишүүн юм.
Эх сурвалж: Associated Press
Холбоотой мэдээ