Токиогийн хагас сая гаруй хүнийг гэрээс нь ажиллуулна

Хуучирсан мэдээ: 2019.07.17-нд нийтлэгдсэн

Токиогийн хагас сая гаруй хүнийг гэрээс нь ажиллуулна

Токиогийн хагас сая гаруй хүнийг гэрээс нь ажиллуулна

Япон улс нь ирэх 2020 он зуны Олимпийн наадмыг зохион байгуулахтай холбогдуулан Токио хотын хагас сая гаруй хүнийг гэрээс нь ажиллуулах гэнэ.  Зун Олимпийн наадам 2020 оны долдугаар сарын 24-нд эхэлж, наймдугаар сарын 9-нд өндөрлөх бол үргэлжлээд Паралимпийн наадам есдүгээр сарын 6-нд дуусах аж.

Токио хотноо өдөрт 20 сая хүн нийтийн тээврээр үйлчлүүлдэг. Тэгвэл Олимпийн наадмын үеэр ирэх гадаадын зочид нийтийн тээврийн ачааллыг эрс нэмэгдүүлэх гэнэ. Ялангуяа Токио хотын метроны ачаалал их байдаг ба Шинжүкү төв буудлаар өдөрт дунджаар 3,64 хүн үйлчлүүлдэг аж. Спортын их наадмын үеэр Токио хотын нийтийн тээврийн ачаалал 200 хувь нэмэгдэх тооцоог Чүо их сургуулийн эрдэмтэд тооцоолжээ.

Одоогийн байдлаар Фүжицү компанийн 50 мянга, “NEC” компанийн 10 мянган ажилтан гэрээсээ ажлаа хийх засгийн газрын төлөвлөгөөнд нэгдэхээ мэдэгджээ. Үүнээс гадна Японы эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яамнаас 3000 компанийн 600 мянга гаруй хүнийг гэрээсээ ажлаа хийх боломжтой гэж тооцоолсон байна.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж