Монгол залуу олон улсын элсэн уран баримлын уралдаанд түрүүлжээ | News.MN

Монгол залуу олон улсын элсэн уран баримлын уралдаанд түрүүлжээ

Монгол залуу олон улсын элсэн уран баримлын уралдаанд түрүүлжээ

Монгол залуу олон улсын элсэн уран баримлын уралдаанд түрүүлжээ

Швед улсын Калмар хотноо зохион байгуулсан олон улсын элсэн уран баримлын уралдаанд Монголын уран сийлбэрч Ц.Мөнх-Эрдэнэ оролцож, тэргүүн байр эзэлжээ. Долдугаар сарын 13-нд шилдгүүдээ тодруулсан “Элсэн уран баримал-2019” наадмын дэд байрт АНУ-ын сийлбэрч орсон бол гуравдугаар байранд Швед улсын сийлбэрч шалгарсан байна.

Уран сийлбэрч Ц.Мөнх-Эрдэнийн хувьд өвлийн улиралд мөсөн хотхон, хавар, зун, намрын улиралд мод, элсээр сийлбэр урладаг байна. Монголдоо өвлийн улиралд мөсөн хотхон урладаг байжээ. Түүний хамгийн томоохон бүтээл бол Баянхонгор аймагт босгосон “Үлэг гүрвэлийн цэцэрлэгт хүрээлэн” бөгөөд өндөр нь долоо, урт нь 15 метр үлэг гүрвэлийн баримлыг сийлбэрч Б.Дэлгэрсайхантай хамтарч хийсэн байна. Мөн тэрбээр Өмнөговь аймагт үлэг гүрвэлийн баримлууд урласан гэнэ.

Ц. Мөнх-Эрдэнэ ахлагчтай Монголын баг өнгөрөгч 2018 онд АНУ-ын Колорада мужийн Брикенриж хотод 28 жилийн өмнөөс уламжлал болон зохион байгуулж ирсэн цасан баримлын олон улсын тэмцээнд  амжилттай оролцож, "Нууц” нэртэй бүтээлээрээ  тэргүүн байрын шагнал хүртжээ. Дэлхийн 250  цасан сийлбэрийн багууд  өрсөлдсөнөөс 16 баг шигшээд шалгарч, тэдгээрээс ур чадвар, авьяас, тэвчээр, хурд, нарийн няхуур  ажиллагаагаараа онцгойрч чадсан байна.

А.СҮРЭН

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
14
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ПҮРЭВ овогтой ЦЭДЭНЖАВ 2019-07-17 66.181.161.49

ГАЙХАЛТАЙ БӨГӨӨД ГАЙХАМШИГТАЙ БАС УР ЧАДВАРЫН ТӨГС ШИИДЭЛ ГЭХЭЭС ЯАХАВ ҮНХЭЭР БАХАРХАЛТАЙ БАЯРЛАА

Avatar

Zochin 2019-07-17 202.179.31.11

Bayar hurgeye.Ulam ikh amjilt husen yeruuj az jsrgal, sain saihnyg husen yeruue!

Avatar

zochin 2019-07-17 93.242.160.247

Yaaamar mundag yum beeeee. Bayar hurgeed, ulam ih amjilt husie.

iim goyo hudulmurch, sharguu humuusiig harahaas, tsaanaasaa l neg tiim goyo eyereg energ undraad baidag yum.

Avatar

Зочин 2019-07-17 202.55.188.39

Мундаг байна баяр хүргэж амжилт хүаье. Ийм хүмүүс байдаг гэж манай төр засаг мэдэрдэг боловуу

Avatar

Зочин 2019-07-17 150.129.142.188

bayr hurgie uran buteeld ni ulam ih amjilt husie

Avatar

Зураач 2019-07-17 202.9.42.220

Баримал хийсэн сийлбэрч гэж буруу яриад байх юм сийлбэр тегссен мангарууд баримал хийчихээд сийлбэр хийсэн гэж тэнэгтэх юмдаа

Avatar

Зочинс 2019-07-17 139.5.218.58

Баяр хүргэе.Үнэхээр сайхан авьяас байна.Монголынхоо нэрийг олон удаа гаргаарай

Avatar

Уранцэцг 2019-07-17 202.126.88.163

Мундаг

Avatar

зочин 2019-07-17 202.21.107.51

Уроан бүтээлийн өндөр амжилт хүсъе Хүүе энд бас Монгол хатны баримал байна уу даа энэ баримал хэнийх юм бол

Avatar

Аялал жуулчлал 2019-07-17 202.55.188.34

Баяр хүргэе. Энэ уран бүтээлчтэй хэрхэн холбогдох вэ. Хамтран ажиллах санал байна.

Avatar

Зочин 2019-07-17 202.126.88.167

Bayar hurgey!

Avatar

Зочин 2019-07-17 182.160.35.50

Уран бутээлийн ендер амжилт хусч баяр хургэе.

Avatar

Зочин 2019-07-17 202.9.43.217

мундаг юмаа баяр хүргэеээ

Avatar

Туяа 2019-07-17 195.46.106.46

Баяр хүргье. Амжилт

Avatar

Цогт 2019-07-17 182.171.233.151

маш мундаг баяр хүргье.

Avatar

Mgl 2019-07-17 103.229.122.208

Aviyaslag mundag zaluud bayar hurgeye. Goyo buteel bna.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж