Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналыг хэлэлцлээ | News.MN

Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналыг хэлэлцлээ

Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналыг хэлэлцлээ

Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналыг хэлэлцлээ

Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой нэмэлт, өөрчлөлтийн ажлын дэд хэсэг /2019.07.17/ хуралдлаа.  Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн төсөл, санал дахь нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой зүйл, заалтуудыг нэг бүрчлэн хэлэлцэж, үндэслэл тайлбараа боловсруулсан юм. Тодруулбал, Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн төслийн  13.1, 13.2, 57.1, 57.2, 57.3, 58.1, 58.2, 59.2, 59.3, 60.1, 60.2, 60.3, 60.4, 61.1, 61.2, 61.3, 61.4, 62.1, 62.3, 63.1, 63.2  гэсэн зүйл, заалтуудыг хэлэлцлээ. Улсын Их хурлын гишүүдийн өргөн мэдүүлсэн төслөөр Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой 7 зүйл, заалтыг хөндсөн бол Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн төсөлд Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой 22 зүйл, заалтыг хөндсөн байна. Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн төслийн зарим зүйл, заалтыг агуулгын хувьд дэмжиж болох боловч, одоо хэлэлцэж буй Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд хөндөөгүй. Одоогийн Үндсэн хуулийн үзэл баримтлалыг шууд хөндөж байгаа тул цаашид судалж үзэх шаардлагатай гэж ажлын дэд хэсгийн гишүүд үзлээ.  Мөн зарим саналуудыг авч, нэгтгэн хэлэлцэх боломжтой зүйл, заалтууд дээр Ажлын дэд хэсгийн гишүүд үг хэлж, саналаа нэгтгэсэн юм. Ингээд ажлын дэд хэсгийн санал, тайлбараа Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсэгт хүргүүлэхээр тогтлоо хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ТААВАР ТААХ УУ? 2019-07-17 175.38.157.122

НОМУРАНГ, 17 ЧИНГЭЛЭГ СПИРТ, БАЯНГОЛ ТАЛХ ЧИХЭР, МАХ ИМПЭКС ХУВЬЧЛАЛ, ТӨМӨР ЗАМ БАРИНА ГЭЖ ШОРОО ОВООЛЖ 280 САЯЫГ ХУУ ХАМСАН, САЙНШАНД АҮП, МАЙДАР ТАВХАЙ, МАККЭНЗИ ТЭЗҮ, ГАНБАТ БАТЭРДЭНЭ НАРЫГ ХИЛ ДАВУУЛЖ ОРГУУЛСАН, ЖАПАН ТАУНЫ ЭЗНИЙГ ДАРАМТАЛСАН, ХҮҮХДҮҮД НЬ ХАР ТАМХИ ТАТАЖ ЦОНХООР ХҮН ЧУЛУУДАЖ АЛСАН Г.М ОЛОН ОЛОН ГЭМТ ХЭРЭГ ХИЙСЭН ХҮН ХЭН БЭЭ? ТААГААРАЙ МОЯАЧУУД АА…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж