Бразил улсын Цагдаагийн газар Италийн алдарт Феррари, Ламборгини автомашинуудыг хуурамчаар үйлдвэрлэдэг газрыг илрүүлж, хааснаа өчигдөр /2019.07.16/ мэдээлжээ. Тус улсын өмнөд Санта Катарина мужид байрлах үйлдвэрийг эзэмшиж байсан эцэг, хүү хоёр хуурамч машинаа нэг бүрийг нь 45-60 мянган ам.доллараар сошиал сүлжээгээр дамжуулан худалддаг байсан аж.
Тэднийг Италийн компаниудын гаргасан гомдлын дагуу Бразилын цагдаагийн байгууллага оюуны өмчийн хулгайн хэргээр шалган баривчилсан байна.
Баривчлах ажиллагааны үеэр дутуу угсарсан найман автомашин болон Феррари, Ламборгини брэндийн тоноглолуудыг үйлдвэрээс илрүүлсэн боловч өмнө нь нийт хэдэн машиныг ингэж хуурамчаар үйлдэн зарж борлуулсныг тогтоохоор ажиллаж байгаа гэнэ.
Эх сурвалж: www.theguardian.com
w 2019-07-17 202.9.47.30
iim hyamdhan lambo gej yu baihav. xugeer l copy gej medej baigaad avsan baih oo
Зочин 2019-07-17 192.82.74.185
No no no
HM 2019-07-17 84.51.161.8
Алдаг гарууд айн. Машин мэдэхгүй мөнгөтэй хөлдүү гарууд авсан болж таарлаа даа.