О.Уярал: “Дэлхийн оюутан мисс”-т эх орноо төлөөлнө

Хуучирсан мэдээ: 2015.07.01-нд нийтлэгдсэн

О.Уярал: “Дэлхийн оюутан мисс”-т эх орноо төлөөлнө

Оюутан мисс-2015 тэмцээний ялагч Тэргүүн мисс О.Уяралтай ярилцлаа.

-Оюутан мисс-2015 тэмцээнд амжилттай оролцоод тэргүүн байр эзэллээ. Сэтгэгдлээ хуваалцаач?

-Сайн байна уу? Маш олон өдрийн турш олон шалгуураар энэхүү тэмцээн явагдаж өнгөрлөө. Нэг талаас биднийг сорьж шалгаж байсан ч нөгөө талаас дараа дараачийн тэмцээн уралдаанд минь бэлтгэж, туршлага болон үлдлээ. Тиймээс энэхүү тэмцээнийг сонгон оролцож Дэлхийн Оюутан Мисс-д эх орноо төлөөлөн явах болсондоо баяртай байна.

-Олон чадварлаг охидуудтай авьяас чадвар, хурд хүчийг сорилоо. Өрсөлдөгч охидуудаас таны давуу тал юу байсан бэ?

-Монголын өнцөг булан бүрээс олон сайхан охид бүсгүйчүүд ирж оролцлоо. Бүгд үнэхээр үзэсгэлэнтэй маш их  авьяаслаг, чадварлаг, авхааалж самбаатай, өөрсдийн гэсэн хүсэл эрмэлзлэлтэй охидууд байсан. Энэхүү тэмцээнд хүсэл зорилгоороо жигүүр хийж бүхий л шалгуур сорилтод чин сэтгэлээсээ хандаж байсан нь магадгүй миний давуу тал болсон байх.

-Өнгөрсөн жил НАМОХ-оос зохион байгуулсан “Оюутан Мисс-2014” тэмцээнд тэргүүн эзэлсэн байна. Өмнө жилийнхээс энэ жилийн шалгуур ямар байсан бэ?

-2014 онд зохион байгуулагдсан “Дархан Оюутан Мисс” тэмцээнд оролцож тэргүүн миссээр шалгарсан. Мөн эх орноо төлөөлөн “Манжуурын мисс” олон улсын тэмцээнд Топ шагналыг хүртсэн. “Монголын оюутан мисс 2015” тэмцээний хувьд Оюунлаг мисс, Авъяаслаг мисс, Спортлог мисс, Модел мисс, Сошиал мисс гээд нийт 5 номинацын хүрээнд өрсөлдсөн.

Түүнчлэн олон улсын хэлээр өөрийгөө илэрхийлэх шалгуур тавигдсан байсан нь өмнө жилийнхээс шалгуур өндөрссөн байсан. Жил болгон зохион байгуулагддаг тэмцээний шалгуур өндөрсч, чансаа сайжирч, өрсөлдөгч нэмэгддэг эл тэмцээн бол охид бүсгүйчүүдийн амьдралын нэгэн гарааны эхлэл нь болж өгдөг.

-Загвараар  хичээллээд хичнээн жил болж байна вэ?

-“Тансаг мода” загварын агентлагт хоёр  жил хичээллэж байна. Энэхүү богино хугацаанд багш болон хамт бэлтгэл сургуулилт хийдэг найз нартаа намайг энэ хүртэл чадварлаг болгож өгсөнд маш их баярладаг.

-Мисс болох багын чинь мөрөөдөл байсан уу?

-Маш олон зүйл санаж мөрөөддөг байсаан. Тэдгээрийн нэг нь бүхий л охидын хүсдэгээр мисс болох байсан. Одоо амьдралынхаа нэг мөрөөдлийг биелүүлсэн болохоор мөрөөдөлдөө нэг алхам ч ойртож байна.

-Аль загвар өмсөгчийг үлгэр дуурайллаа болгодог вэ?

-Топ модель Одгэрэл эгчийг хүндэлж, бахархаж явдаг.  Түүний бусадтай харьцаж байгаа зан ааш, үзэгчдийг хүндэлж байгаа сэтгэл, биеэ авч байгаа байдал нь хүртэл бусдын анхаарлыг татаж чаддаг, миний мөрөөдлийн загвар өмсөгч.

-Хэзээ Дэлхийн оюутан миссийн тэмцээнд оролцох гэж байна вэ.  Ямар шалгаруудыг давж байна вэ?

-Өвөл зохиогдох дэлхийн Оюутан Мисс тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох учраас одоонооос өөрийгөө бэлдэж, эх орныхоо нэрийг гаргаж, үүнээс илүү их  амжилт гаргахыг хичээх болно оо.

-Ярилцсанд баярлалаа.

-Танай хамт олонд баярлалаа.

Х.ДЭЛГЭРМАА

Эх сурвалж: www.mminfo.mn

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж