Казахстаны үзэсгэлэнт бүсгүй Монголд ирнэ

Хуучирсан мэдээ: 2019.07.17-нд нийтлэгдсэн

Казахстаны үзэсгэлэнт бүсгүй Монголд ирнэ

Казахстаны үзэсгэлэнт бүсгүй Монголд ирнэ

Жюү жицүгийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Монголд болж байгаатай холбогдуулан дэлхийн дахинд алдаршаад буй од тамирчид манай улсад ирээд байна. Энэ удаагийн тэмцээнд оролцохоор Казахстаны шигшээ багт үзэсгэлэнт бүсгүй Молдир Мекенбаева багтжээ. Тэрбээр манай улсад маргааш ирнэ.

Бөхийн төрлүүдээс Жюү жицүг сонгож багагүй амжилт үзүүлсэн Мекенбаева 2016 онд 49 кг-ын жинд дэлхийн аварга цол хүртэж, 2017 онд дэд аварга болсон байна. Тэрбээр жюү жицүгээр улсдаа тэргүүлдэг бол Ази тивд 14-т эрэмбэлэгдэж буй юм.

Казахстаны Назарбаев их сургуульд жүжигчний мэргэжлээр суралцаж байгаа Молдир Мекенбаева энэ жил 22 нас хүрч байгаа бөгөөд хэд хэдэн кинонд дүр бүтээжээ. Шатар тоглож, гитар тун сайн тоглодог авьяаслаг бүсгүйн интаграмм хуудсын дагагчийн тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаа аж.

Монголд анх удаа болж буй жюү жицүгийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Бөхийн өргөөнд эдгээр өдрүүдэд болж байна.

Ч.ШАРХҮҮ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХөөрхөнХөөрхөн
5
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж