Холливудын алдарт жүжигчин Уилл Смитийн бага хүү Жэйдэн Смит энэ сарын 8-ны өдөр 21 нас хүрчээ. “Каратэ жаал” кинонд тоглосноор олны танил болсон тэрбээр өөрийн төрсөн өдрийг буяны ажил хийж тэмдэглэсэн байна.
Төрсөн өдрийнхөө өглөө Лос Анжелес хотын Скид Роу гудамжинд “I love you restaurant” гэсэн бичигтэй машин хөлөглөсөн Жэйдэн тэндэхийн орон гэргүйчүүдэд үнэгүй цагаан хоол тарааж эхэлжээ. Түүний уг сайн санааны үйлст "I love you" хэмээх цагаан хоолны ресторан хамтран ажилласан байна. Скид Роу бол АНУ-даа хамгийн их орон гэргүй хүмүүс амьдардаг гудамж юм.
Тэрбээр сайн үйлс хийж буй бичлэгээ өөрийн инстаграмдаа байршуулсан байсан бөгөөд түүний уг үйлдлийг хүмүүс “Эцэг, эх нь хүүхдээ маш сайхан сэтгэлтэй, энэрэнгүй хүн болгон хүмүүжүүлжээ” хэмээн сайшаасан байв. Өмнө нь мөн тэрбээр Мичиган, Флинт хотуудын амьжиргааны түвшин тааруу бүлэгт ундны усны шүүлтүүрийн систем сайжруулах төсөлд гар сунгаж байсан билээ.
Эх сурвалж: GOOD NEWS NETWORK
Холбоотой мэдээ