С.Карри драфтаар сонгогдсон багтаа хамгийн олон жил тоглосон тоглогч болж байна

Хуучирсан мэдээ: 2019.07.17-нд нийтлэгдсэн

С.Карри драфтаар сонгогдсон багтаа хамгийн олон жил тоглосон тоглогч болж байна

С.Карри драфтаар сонгогдсон багтаа хамгийн олон жил тоглосон тоглогч болж байна

НБА-н чөлөөт агентын зах зээлийн солилцоо энэ жил маш сонирхолтой болж байгаа. Торонто Рэпторс багийг аварга болгосон К.Леонард Лос-Анжелес Клипперс багтай, А.Дэвис, Д.Казинс, Р.Рондо нар Лос-Анжелес Лейкерстэй, К.Ирвинг, К.Дюрант нар Брүүклин Нэтс багтай нэгдсэн …гээд сагсан бөмбөг сонирхогчдын анхаарлыг зүй ёсоор татсан солилцоонууд явагдсан. Тэр дундаа энэ жилийн чөлөөт агентын зах зээлд онцлох сэдэв нь драфтаар сонгогдсон багтаа олон жил хүчин зүтгэсэн хэдэн хэдэн тамирчид багаа орхисон үйл явдал байлаа. Тухайлбал, 2007 оны драфтын 1-р тойргийн 4-р Мемфис Гриззлис багт сонгогдож байсан М.Конли 12 жилийн дараа багаа орхиж Юта Жазз багтай, 2008 оны драфтын 1-р тойргийн 4-р тухайн үеийн Сиатл Супер Соникс буюу одоогийн Оклахома Сити Тандер багт сонгогдож байсан Р.Уэстбрүүк 11 жилийн дараа багаа орхиж Хьюстон Рокетс багтай, Шарлотт Хорнетс багийн 2011 оны драфтын сонголт Ж.Уокер 8 жилийн дараа Бостон Селтикс багтай, Э.Дэвис 2012 оны драфтаар сонгогдсон Нью-Орлеан Пеликанс багаа 7 жилийн дараа орхиж Лос-Анжелес Лейкерс багтай нэгдсэн. Ахмад тоглогч М.Конли болон Р.Уэстбрүүк нар төрөлх багаа орхисноор Голден Стэйт Уорриорс багийн С.Карри драфтаар сонгогдсон багтаа хамгийн олон жил тоглож буй тоглогч болж байна.

НБА-д драфтаар сонгогдсон багтаа тогтвортойгоор, амжилт арвинтай зодог тайлах хүртлээ тоглоно гэдэг тийм ч хялбар биш. Ж.Стоктон Юта Жазз багтай, Т.Данкан Сан-Антонио Спөрс багтай 19 жил, Р.Миллер Индиана Пейсерс багтайгаа 18 жил тоглосон гээд нэг багтаа хоёргүй сэтгэлээр тоглож амжилтын оргилд хүрсэн тамирчид цөөнгүй бий. Хэдийгээр драфтын солилцоогоор ирээд олон жил тоглосон тоглогчдыг дурьдвал Д.Новицки, К.Брайнтаас эхлээд нэлээд нэрс гарах байх. Гэхдээ энэ бол өөр асуудал.

Драфтын сонголтоор ирсэн багтаа хамгийн олон жил хүчин зүтгэж байгаа 10 тоглогч:

  1. Стефен Карри: Голден Стэйт Уорриорс багт 2009 оноос хойш
  2. Жон Уолл: Вашингтон Визардс багт 2010 оноос хойш
  3. Тристан Томпсон: Кливленд Кавальерс багт 2011 оноос хойш
  4. Клэй Томпсон: Голден Стэйт Уорриорс багт 2011 оноос хойш
  5. Дрэймонд Грийн: Голден Стэйт Уорриорс багт 2012 оноос хойш
  6. Андре Дрэммонд: Детройт Пистонс багт 2012 оноос хойш
  7. Брэдли Бейл: Вашингтон Визардс багт 2012 оноос хойш
  8. Дамиан Лиллард: Портлэнд Трэйл Блэйзерс багт 2012 оноос хойш
  9. Си.Жи.МкКоллум: Портлэнд Трэйл Блэйзерс багт 2013 оноос хойш
  10. Яннис Антетокунмпо: Милоуки Бакс багт 2013 оноос хойш

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж