АНУ Мьянмарын цэргийн командлагчид хориг арга хэмжээ авчээ

Хуучирсан мэдээ: 2019.07.17-нд нийтлэгдсэн

АНУ Мьянмарын цэргийн командлагчид хориг арга хэмжээ авчээ

АНУ Мьянмарын цэргийн командлагчид хориг арга хэмжээ авчээ

АНУ өнгөрсөн Мягмар гаригт Мьянмарын цэргийн командлагч Мин Аунг Хлайнг болон бусад удирдагчдад тус улсын үндэсний цөөнх, лалын шашинт рохинжа үндэстнүүдийг үй олноор нь хөнөөсөн хэрэгт буруутган хориг тавьж, АНУ-д нэвтрэхийг нь хориглосон байна.

Хориг арга хэмжээнд Хлайнгийн орлогч Сое Вин болон хоёр өөр ахмад удирдагч, гэр бүлийн хамт багтжээ. Хоригт багтсан дээрх хоёр цэргийн удирдагч нь Тан Оо, Аунг Аунг нарын бригадын генералууд аж.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео "Мьянмарын Засгийн газар хүний эрхийг зөрчиж, эрх мэдлээ урвуулан ашигласан хүмүүст хариуцлага тооцох ямар нэг арга хэмжээ аваагүй. Мьянмарын цэргийнхэн тус улсын бүс нутгуудад үний эрхийг ноцтой зөрчиж, албан тушаалаа урвуулан ашигласаар байгаа тухай мэдээлэл ирсээр буйд сэтгэл түгшиж байна.

Төрийн департамент дээрх хүмүүсийг, мөн тэдний ойрын төрөл садныг Ракхайн мужид рохинжа үндэстний эсрэг угсаатны цэвэрлэгээ явуулах үеэр шүүхээс гадуур цаазаар авч, хүний эрхийг ноцтой зөрчсөнтэй холбоотойгоор хоригийн жагсаалтад оруулж байна. Мьянмар улсын цэргийн эрх мэдэлтнүүд гэмт этгээдүүдийг хэдхэн сар цагдан хорьсны дараа "Инн Дин" тосгонд үйлдэгдсэн аллагын талаар дэлхий нийтэд мэдээлсэн сэтгүүлчдийг 500 гаруй хоног шоронд хорьсон" гэжээ.

"Инн Дин" тосгонд үйлдэгдсэн аллагын талаар мэдээлсэн, Мьянмар дахь “Ройтерс” агентлагийн хоёр сэтгүүлч болох Ва Лоне, Кьяу Со Оо нарыг төрийн нууцад халдсан хэрэгт буруутган, 16 сар гаруй хугацаанд шоронд хорьж, улмаар тавдугаар сарын 6-ны өдөр өршөөлөөр сулласан билээ.

Эх сурвалж: THE REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж