Нисгэгчид онгоцны хөдөлгүүрийг унтраажээ

Хуучирсан мэдээ: 2015.07.01-нд нийтлэгдсэн

Нисгэгчид онгоцны хөдөлгүүрийг унтраажээ

“TransAsia” компанийн 58 зорчигчтой онгоц голд унасан ослын шалтгаан тодорхой болжээ. “ATR 72-600” онгоцны нэг хөдөлгүүр эрчим хүчгүй больсны дараа нисгэгчид ажиллагаатай байсан нөгөө хөдөлгүүрийг унтраасан хэмээн мөрдөн байцаалтад шууд оролцсон эх сурвалж мэдээлжээ. “ATR 72-600” онгоц нь ганц хөдөлгүүрээрээ нислэгээ үргэлжлүүлэх боломжтой байдаг аж. Гэтэл нисгэгчид яагаад хоёр дахь хөдөлгүүрийг унтраасан нь тодорхойгүй байна. “ATR 72-600” онгоц Шиньбэй хотноо голд унаж осолдсоноос 43 хүн амь үрэгдсэн билээ.

 

Урьдчилсан дүгнэлтээр онгоцны нэг хөдөлгүүр ажиллахгүй болсноос осол гарсан хэмээн өнгөрсөн хоёрдугаар сард мэдээлж байсан юм. “TransAsia” компанийн онгоцны ослын мөрдөн байцаалтын мэдээллийг маргааш /VII.1/ олон нийтэд дэлгэрэнгүй мэдээлэх аж.

 

Тус онгоцыг  өндөр барилгуудын дундуур нисч, гүүр мөргөлгүй голд осолдож буй бичлэгийг таксины жолооч гар утсаараа бичсэн байсан юм. Онгоцонд 58 зорчигч, нисэх багийнхны хамт зорчиж явсан бөгөөд 15 хүн амь аврагджээ.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: Reuters

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж